Энэ бол АТГ. Хэрэв Н.Энхбаяр АТГ-ыг давж гарч чадахгүй бол Шадар сайд болох мөрөөдөл нь дуусна. Хуульдаа төрийн албан хаагчид, төрийн өндөр албан тушаалтныг томилохоос өмнө АТГ-т шалгуулах ёстой байдаг. АТГ тэр албан тушаалд ажиллах боломжтой гэж үзсэн тохиолдолд Засгийн газар томилох үүрэгтэй. Хуулиараа шүү. Иймээс л Н.Энхбаяр ацан шалаанд орчихлоо. Уг нь өөрийн талдаа МАН-ынхныг оруулж чадсан ч, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн сүүлийн арга түүнийг гацаанд ийнхүү оруулав.
Н.Энхбаяр Шадар сайд улмаар улс төрд өөрийн биеэр оролцохыг Ерөнхийлөгчийн зүгээс эрс шүүмжилдэг, эсэргүүцдэг. Энэ бол улс төр, эрх мэдлийн тэмцэл. Энэ ч утгаараа түүнийг өршөөх бус уучлал үзүүлсэн. Түүнийг Өршөөлийн тухай хуульд хамруулаагүй. Мөн энэ удаа түүнийг Шадар сайд болгохгүй бололтой. МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд өөртөө итгэлтэйгээр Шадар сайд болно гэдгээ телевизээр мэдэгдсэн. Гэтэл үүний дараагаас Ерөнхий нарийн бичгийн дарга асан нь өөрийнх нь жинхэнэ нүүр царайг олон нийтэд дэлгэчихсэн. Мөн АТГ-аас Н.Энхбаярын ялтайд тооцох тухай хугацаа дуусаагүй талаар дурьдсан албан бичгийг явуулсан нь олны анхаарлыг татав.
Гэвч Засгийн газар энэ бичгийг хүлээж аваагүй гэнэ. Мэдээж Н.Энхбаярын хувьд Ч.Сайханбилэгтэй улс төрийн тохироо хийчихсэн. Шадар сайд болгосны дүнд Ерөнхий сайдыг огцруулах байна гэж ярилцсан. Энэ тохиролцоог хэрэгжүүлэх үүрэг Ч.Сайханбилэгт ногдож буй биз ээ. Учир нь тэр өөрөө суудалтайгаа үлдсэн учраас тэр шүү дээ. Ийнхүү тэдний тохиролцоо, яриа нь Ерөнхийлөгчийн "хориг”-ийн дагуу асуудал хэвээр үлдлээ. Энэ бол Н.Энхбаярт албан тушаал өгөхгүй байх Ц.Элбэгдоржийн сүүлийн арга.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих