АТГ-аас МАХН-ын зохион байгуулалт, санхүү хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаатарыг саатуулан шалгаж байгаа талаар өчигдөр манай сайт мэдээлж байсан. Түүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.
Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар П.Цогтбаатарыг Г.Шийлэгдамбын хэрэгт холбогдуулан АТГ-аас саатуулжээ.
АТГ-аас Г.Шийлэгдамбад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 -оор хэрэг үүсгэж нэгдүгээр сарын эхээр эрүүгийн хуулийн Нийслэлийн прокурорын газарт шилжүүлээд байсан. Харин сүүлд Г.Шийлэгдамбын бичсэн ил захидалтай холбоотойгоор уг хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад шилжүүлээд байгаа юм. Мөн сануулахад Г.Шийлэгдамба болон П.Цогтбаатар нарыг шалгаж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-д "Энэ хэргийг хясан боогдуулах замаар, эсхүл давтан буюу урьд хээл хахуулийн хэрэгт шийтгүүлсэн этгээд, түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл их буюу онц их хэмжээний хээл хахууль авсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байдаг юм.
Энэ талаар мэдээллийг бид эргэн мэдээлэх болно.
Г.Лхагваа
zaluu.com
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих