Эмч нар "Халдварыг 30-45 насны хоёр эрэгтэй авсан бөгөөд одоогоор
биеийн байдал нь хэвийн, вирус тээгч үе шатандаа байна. Тохиолдлуудыг
идэвхтэй тандалт судалгаагаар илрүүлэн, эмчийн хяналтанд оруулсан.
Тандалт судалгаа үргэлжилж байна” нэж мэдээллээ. Эдгээр нь манай улсад бүртгэгдсэн ХДХВ-ын халдварын 201 дахь тохиолдол болж байна.
Дархлалын
тогтолцоог гэмтээх явц нь 6 сараас 10 жил үргэлжлэх бөгөөд энэ
хугацаанд тухайн хүнд зовиур илрэхгүй ч халдвараа тараах эрсдэлтэй
байдаг ажээ. Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын тархалт бага түвшинд байгаа хэдий ч өртөмтгий байдал маш өндөр гэнэ.
ХДХВ
нь бэлгийн зам, цусаар ХДХВ-ын халдвартай эхээс хүүхдэд гэсэн гурван
замаар халдварладаг ажээ. Мөн тухайн эх төрсний дараа вирусын халдвар
авбал
хөхний сүүгээр дамжин халдварладаг ажээ.
Халдвар авснаас хойш дархлалын тогтолцоо халдварыг эсэргүүцэж эхэлтэл ойролцоогоор 3 сар өнгөрдөг. Энэ 3 сарын хугацаанд цусны шинжилгээнд өөрчлөлт гарахгүй байж болох
тул ХДХВ оношлогдохгүй. Энэ үеийг "Цонх үе” гэж нэрлэдэг. Иймээс ямар
нэгэн эрсдэлтэй үйлдэлд өртсөн бол 3 сарын дараа дахин шинжлүүлэх
хэрэгтэй гэнэ. ДОХ-ыг төгс эдгээх эмчилгээ хараахан гараагүй боловч
амьдрах хугацааг уртасгах эмийн эмчилгээ байна.
Түүнчлэн халдварт өвчнөөр өвчлөгчид өнгөрсөн сард 5908 болж, өмнөх оны мөн үеийнхээс 2761 тохиолдол буюу 87.7 хувиар нэмэгдсэн байна.
Тодруулбал вирүст хепатитаар өвчлөгчид 33 буюу 36.7 хувь, сүрьеэгээр өвчлөгчид 98 буюу 25.7 хувиар буурсан хэдий ч улаан бурхнаар 2723 хүн өвчилсөн нь голлон нөлөөлсөн байна.
Б.Дэжид
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих