Өөдрөг хүн өөдөөс нь шидсэн тоосгыг боломж хэмээн харж тэр тоосгоор байшин барьдаг гэдэг. Төр түшилцэж явсан, УИХ-ын гишүүн асан Ламжавын Гүндалай энэ үгийг зарчмаа болгодог гэлтэй. Тэрбээр 20 хоногийн өмнө Өвөрмонголд хит болсон, хөгжмийн зохиолч Баянгийн ая "Монголоороо байгаасай” хэмээх дууг дуулж, клипжүүлсэн нь ёстой л шуугиан тарьсан. Урьд энэ дууг мэргэжлийн дуучин ч дуулж байсан юм билээ. Хэдий мундаг сайхан дуулсан ч одоогийнх шиг хүн бүрийн аманд аялагдаж, хаа сайгүй цацагдаж чадаагүй. Түүний энэ сарын 1-нд өөрийн фэйсбүүк хуудаснаа постолсон "Монголоорой байгаасай” дууны клипыг өдгөө 771 мянган хүн үзэж, 12.867 хүнд таалагдаж, 4445 сэтгэгдэл бичиж, 5803 нь цааш түгээсэн байна. Үүнээс гадна уг дууны клипны хэсгийг тасдаж хийсэн янз бүрийн хошин эвлүүлэг сошиал ертөнцөөр нэлээд тарсан. Тэр бүхэнд Л.Гүндалай уурлах нь битгий хэл талархаж байгаа аж. Учир нь тэрбээр фэйсбүүк хуудсаараа дамжуулан "Монголоороо байгаасай” үгийг оруулсан монтажилсан богино бичлэгний уралдааныг зарлаж, өндөр урамшуулал амлажээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих