Манай аймаг бусад аймгаас хөгжлөөр давууолононцлогтой.Хүнамынталаасилүү хувь нь аймгийн төвдөө төвлөрч, аймгийн төвийн хүн амын 50,3 хувь нь орчин үеийн тохилог орон сууцанд амьдардаг. Тийм болохоор орон сууцны үнэ ханш харьцангуй өндөрт тооцогдоно. Хаа ч
газартай адил төв болон алслагдсан байдал, шинэ, хуучны барилга, тоосгон
болон угсармал гэдгээрээ үнэ ханш зөрүүтэй. Тухайлбал, төвөөсөө арай
зайдуу "Бунхны" гэх хороололд 2-3 өрөө байр 52-58 сая бол төвийн районд 1 өрөө нь 40 сая, 2 өрөө 65-66 саяын ханштай байна.
Ингээд бодохоор Чойбалсан хотод 1 кв. м байрны үнэ дунджаар 800,0-1,4 сая төгрөг болж байна. Сүүлийн жилүүдэд 9,10 давхар барилгууд шинээр ашиглалтад олноор орж эхэллээ. Орчин үеийн хийц загвартай, цахилгаан шаттай, дороо гарааштай гэдгээрээ энэ байшингуудын 1 м.кв-ын үнэ нь харьцангуй өндөр сонсогдож байгаа ч эрэлт хэрэгцээ их, зарим нь баригдахаасаа өмнө захиалгаа аваад дуусах жишээтэй.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1497
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих