ДАМАСК. /Sputnik/. Курдын зүүн өмнөд нутгийн мужуудаар Туркийн Засгийн газрын хүчнийхэн цэргийн ажиллагаа явуулж байгаатай холбоотойгоор хохирогчдын тоо нэмэгдсээр байгаа бөгөөд Туркийн цэргийнхэн 150 орчим курдыг өөр өөр байранд амьдаар нь шатаасан гэж Туркийн парламентын Ардын ардчилсан намын /Курдын талыг баримтлагч/ гишүүн Фелекнас Ука мэдэгдэв.
Өнгөрсөн нэг сард Сирийн курдуудын Ардын хамгаалалтын нэгжийн /YPG/ байрлалд Туркийн цэргийнхэн удаа дараа цохилт өгч, курдууд бол Туркийн аюулгүй байдалд заналхийлж буй террорист бүлэглэл юм гэж мэдэгджээ.
Сири болон Ирактай хиллэдэг Сирнак мужид амиа алдсан хүмүүс бүгд курд байсан гэж Ука мэдэгдэв. Мөн тэрбээр, Туркийн цэргийнхэн курдууд оршин суудаг Диярбакыр мужид ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа бөгөөд тус мужид наад зах нь 200 хүн хонгилд гацсан гэж мэдэгдсэн байна.
Курд болон Турк хоорондын харилцаа тус улсад, Сирид ч эрс муудаж байна. Сирийн курдууд болон Курдын Хөдөлмөрийн намыг /PKK/ террорист байгууллага бөгөөд хоорондоо холбоотой гэж Турк үздэг байна.
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих