Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өчигдрөөс Тайландын Бангкок хотноо эхэлсэн. Тэмцээний эхний өдөр манай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 63кг-д "Алдар" спорт хорооны тамирчин Б.Нямгэрэл, 75кг-д "Хүч” спорт хороо, ДАШТ-ний мөнгө, хошой хүрэл медальт О.Бурмаа нар зодоглосон юм. Азийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээний чөлөөт бөхийн төрлөөс манай эрэгтэй бөхчүүд 26 алт, 28 мөнгө, 44 хүрэл медаль, манай эмэгтэй тамирчид дөрвөн алт, 24 мөнгө, 27 хүрэл гээд нийт манай улс 153 медаль хүртээд байсан юм. Тэгвэл 2016 оны чөлөөт бөхийн ААШТ-ий эмэгтэйчүүдийн 75кг-д зодоглосон О.Бурмаа Ази тивийн аварга болж алтан медалийн тоог нэгээр нэмлээ. Тэрбээр ААШТ-ээс өмнө нь гурван мөнгөн медаль, нэг хүрэл медаль хүртсэн юм.
Түүний аваргын төлөөх барилдаан 2013 оны залуучуудын дэлхийн аварга Рио Абетэй өрнөсөн юм. Манай тамирчин барилдааны эхний минутад өрсөлдөгчийнхөө ард нь гарч хоёр оноо авсан. Цаг дуустал хоёр үеийн турш хамгаалан барилдаж чадсанаар 2-0 харьцаатай өрсөлдөгчөө яллаа.
Монголын шигшээ багийн 16 тамирчин ААШТ-д зодоглож байгаа бөгөөд уг тэмцээн энэ сарын 21-ний өдрийг хүртэл үргэлжлэнэ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=14986
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих