Тэрбээр хууль зөрчиж огцорсон хоёр дахь УИХ-ын дарга болох уу.
Ч.Сайханбилэгийн танхимыг авч үлдэхээр товчлуураа нэгтгэн МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайд болгох "Шударга ёс” эвслийн төлөвлөгөө Авлигатай тэмцэх газраас Засгийн газрын ХЭГ-т хүргүүлсэн бичигт албан ёсоор бүдэрлээ. АН-ын дарга З.Энхболд "АТГ-аас ямар бичиг ирснийг Ерөнхий сайдаас асуух хэрэгтэй. Бид мэдээгүй. Хэрвээ АТГ-аас ирүүлсэн бичиг нь Н.Энхбаярын нэрийг дэвшүүлж болохооргүй бол болохгүй. Болохгүй юмыг болго гэж Ардчилсан намын бүлгийг шантаажилж болохгүй” гэж хэлснээс харахад АН-ын бүлэг АТГ-ын албан бичигт уягдаж, хуулиа барихаас өөр аргагүй болсон мэт. Намын даргаа Шадар сайд болгох гэж МАН-тай хавсайдаж даваа гарагт нээлтээ хийх учиртай ээлжит бус чуулганыг гурав хоногийн турш тушсан "Шударга ёс” эсвэл тэр дундаа МАХН-ын шантааж АТГ-аас ирүүлсэн албан бичгээр улам лавширч, ирцээ бүрдүүлэх нь байтугай бүгдээрээ утсаа салгаад ор сураггүй алга болох сэдлийг нь дэвэргэж орхилоо.
Ингэснээр ээлжит бусаар зарласан чуулган товлосон өдрөө нээлтээ хийж чадалгүй дөрөв дэх хоногтоо золгож, парламентын түүхэнд бас нэгэн жишиг тогтоов. "Шударга ёс” эвслийн ээлжит бус чуулганыг туших шалтгаан ердөө энэ бол сөрөг хүчин МАН-ынх арай өөр. Тэр нь УИХ-ын дарга ээлжит бус чуулганыг хуралдуулах захирамж гаргахдаа УИХ дахь нам, эвслийн бүлгүүдгэй зөвшилцөөгүй тухай. Мөн ээлжит бус чуулганаар хэлэлцэх Цэцийн гишүүнийг эгүүлэн татах асуудал Үндсэн хууль зөрчсөн хэмээх Цэцийн дүгнэлт гарсан гэх тайлбар. Хэрвээ Үндсэн хууль зөрчсөн асуудлыг хүч түрэн хэлэлцвэл УИХ-ын даргыг огцруулах шаардлага хүргүүлэхээ МАН-ын бүлгийн гишүүд улам тодотгож эхлээд буй. Энэ бүгдээс харахад Н.Энхбаярыг Шадар сайдад нэр дэвшүүлсэн тохиолдолд дэмжихээ илэрхийлсэн МАН-ын дараагийн улс төрийн бай нь УИХ-ын дарга З.Энхболд байх бололтой.
Харин намын даргаа
хүссэн суудалд нь залаагүй гэх шалтгаанаар ирцийн бойкот хийж эхэлсэн
МАХН-ынхан энэ удаад МАН-тай товчлуураа нэгтгэж З.Энхболдын спикерийн
суудлаас нь унагааж мэдэх юм. Ч.Сайханбилэгийг огцруулахын эсрэг
товчлуураа нэгтгэсэн тэд УИХ-ын дарга руу чиглэсэн улс төрд МАН-д хүч
нэмнэ гэсэн үг. Учир нь, Засгийн газрын ХЭГ-т хүргүүлсэн Авлигатай
тэмцэх газрын санал Шадар сайд тойрсон "Шударга ёс” эвслийн маргааны
хөлд гал асааж, тос нэмээд байна.
Хуульд зааснаар УИХ-ын даргыг
хэд хэдэн үндэслэлээр хугацаанаас нь өмнө чөлөөлж, огцруулдаг. Тэдгээр
нь, нас барсан, өөр ажилд шилжих болон бусад шалтгаанаар чөлөөлөщөх
хүсэлг, хүндээр өвчилсний улмаас цаашид үүрэгт ажлаа гүйцэттэх боломжгүй
болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн авсан тохиолдолд
бүрэн эрхийг нь дуусгавар болгож чөлөөлдөг. Харин УИХ-ын даргыг
огцруулах үндэслэл бүхий Цэцийн дүгнэлт, гэмт хэрэг үйлдсэн болохыг
тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолыг баталсан тохиолдолд
Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд чуулганы нэгдсэн
хуралдаанд оруулж, нууц санал хураалтаар шийдвэрлэхээр заажээ. Эдгээрээс
УИХ-ын дарга З.Энхболдыг хугацаанаас нь өмнө чөлөөлөх асуудал одоогоор
УИХ-д орж ирээгүй байна. Тэр хүндэтгэх шалтгаанаар өргөддөө өгөөгүй,
түүнийг ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй гэсэн эмнэлгийн дүгнэлт гараагүй
гэсэн үг. Харин Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх үеэр ирц
бүрдүүлэх зорилгоор гадаадад томилолтоор явсан Н.Батцэрэг гишүүний оронд
Г.Батхүүг томилуулсан хэмээн МАН-ын зүгээс үзэж түүнийг Цэцэд өгсөн.
Улмаар Цэцээс УИХ-ын даргын асуудлаар маргаан үүсгэсэн нь З.Энхболд
албан тушаалаасаа огцорч мэдэх магадлалыг өндөрсгөөд байна.
Парламентын
түүхэнд Цэцийн дүгнэлтээр УИХ-ын даргаас огцорч байсан ганцхан
тохиолдол байдаг нь Ц.Нямдорж гишүүний жишээ. Түүнийг спикерээр ажиллаж
байхдаа Үндсэн хуулиар олгосон эрхээ хэтрүүлж УИХ-аас баталсан хууль
тогтоомжийн эцсийн найруулгыг хянахдаа агуулга, бодлого, зарчмыг
алдагдуулан засвар оруулсан хэмээн нэр бүхий иргэд 2007 оны тавдугаар
сард Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэж байв.
Одоогийн Хүний
эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж Цэцийн даргаар ажиллаж байсан
үе. Бас МАН засаглаж явсан цаг. Гэхдээ МАН-ын угшилтай эрхмийн
даргалсан Цэцийн их суудлын хуралдаанаас парламентын ангийн дарга
Ц.Нямдоржийг УИХ-ын эрхэд удаа дараа халдсанаас гадна Үндсэн хуулийн
холбогдох заалтыг зөрчсөн хэмээн дүгнэлт гаргасныг УИХ хүлээж авснаар
тэрбээр албан тушаалаасаа бууж байсан билээ. Харин товчлуурын олон,
засгийн эрх улаанаас цэнхэр рүү шилжсэн энэ үед УИХ-ын дарга хууль
зөрчсөн эсэх асуудал Цэц дээр дахин очсоноор улс төрийн уур амьсгалыг
улайссан хайруулын таваг шиг болгоод байна.
Сонирхолтой нь, АН-ыг эрх барьж байх үед Хууль зүйн сайдаар ажиллаж байсан тус намын угшилтай Ж.Амарсанаа Цэцийн даргын албан тушаалыг хашиж байх үед АН-ын даргын "давхар дээл”-ийг тайлах эсэх асуудлыг дэнслэхээр болж байна. Хэрэвзээ УИХ-ын дарга З.Энхболд Үндсэн хууль зөрчсөн хэмээх Цэцийн дүгнэж гарсан тохиолдолд спикерийн сууддаа өгөөд зогсохгүй сул гишүүний орон зайд шилжинэ. Яг л Ц.Нямдорж гишүүнийг УИХ-ын даргын суудлаас нь буулгаж байсан шиг. Гэхдээ энэ бүх шалтгаанаас үүдсэн АН-ын даргын болгоомжлол Цэцийн даргыг эгүүлэн татах сэдлийг өгсөн хэмээх хардлага улс төрд ялангуяа сөрөг хүчний зүгээс гараад байна. Цэцийн дарга Ж.Амарсанаагийн хувьд УИХ-аас эцэслэн ёсчлоогүй хуульд маргаан үүсгэсэн "хэрэг”-т унаж эгүүлэн татуулахдаа тулаад байгаа Түүнийг санал болгосон Дээд шүүхээс албан ёсоор эгүүлэн татах саналаа хүргүүлээгүй ч УИХ өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд асуудлыг хэлэлцээд Байнгын хороогоор дэмжсэн.
Харин сөрөг хүчин МАН-ынхан Үндсэн хуулийг зөрчсөн
шийдвэр хэмээн үзэж ажлын тав араас нь гурав хоногийн завсарлага авснаар
Цэцийн даргын асуудал ээлжит бус чуулган руу шилжсэн билээ. Гэвч олонх
ирцээ бүрдүүл хэмээх МАН-ын бүлгийн шаардлага, Н.Энхбаярыг Шадар сайд
болгох МАХН-ын шантаажаас үүдэж ээлжит бус чуулган товлосон өдрөө
нээлтээ хийж чадалгүй тав дахь өдөртэйгөө золгож байна. Үүний гол сэдэл
нь Цэцийн даргыг эгүүлэн татах эсэх зөрчил, Н.Энхбаярыг Шадар сайд
болгох шангаажаас хамаарч буй ч эцсийн дүндээ З.Энхболдыг хууль зөрчсөн
эсэх шалтгаанаар огцруулах улс төр бусдаас үл хамаарахгүйгээр МАН,
МАХН-ын гарт очлоо.
Ялгаатай нь, З.Энхболд энэ бүхнийг урьдчипсан
тооцоолсон мэт Цэцийн даргыг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэх асуудлын
эхэнд оруулан захирамж гаргаж түүнийгээ хэлэлцүүлэхээр хичээж явна.
Хэрвээ тэр зорьсондоо хүрэхгүй бол өөрөө ч унаж мэдэх эрсдэл түүнийг
хүлээж байгаа. Үүгээрээ түүний хүлээх эрсдэл Ц.Нямдоржийн үеийнхээс
хамаагүй том. УИХ-ын даргаас буулаа гээд Ц.Нямдорж гишүүнд алдах зүйл
байгаагүй. Харин З.Энхболдын хувьд өөр. Эрх барьж байгаа намын даргын
уналт АН-д том цохилт болж бууна. Тэр тусмаа З.Энхболд дарга сонгуулийн
өмнө МАН, МАХН гэсэн хайчин гал дунд өөрөө гүйж орох нь АН-ыг улам хүнд
байдал руу чирж буйгаас өөрцгүй юм.
С.ГАНДӨЛ
"ҮНДЭСНИЙ ШУУДАН"

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих