Анх 2011 онд иргэн бүрийг хуруунй хээний шинэчилсэн бүртгэлд бүртгэсэн. Улмаар 2014 онд 1072 хувьцааг иргэн бүрт эзэмшүүлэхээр болсон. Нэг ширхэг хувьцааг Засгийн газар 933 төгрөгийн нэрлэсэн үнээр тогтоосон буюу сая төгрөг юм.
Өмнөх 2010-2014 оны хооронд өндөр настангууд болон, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнууд нийт 300 гаруй мянган иргэн хувьцаагаа мөнгөн хэлбэрээр авсан. Тиймээс өнөөдрийн байдлаар Үлдсэн 2,500,000 мянган иргэн хувьцаа эзэмшиж байгаа юм. Үүнээс 800 мянга нь хувьцаага идэвхижүүлэн өргөдөл, материалаа бүрдүүлсэн бол үлдсэн 1,700,000 мянга нь албан ёсоор хувьцаагаа идэвхижүүлээгүй байна. Эдгээр хувьцаа эзэмшсэн хүмүүс өөрсдийн хувьцаагаа арилжих хүсэлтэй байгаагаа илэрхийлэн өргөдлөө "Хувьцаа эзэмшигч хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв”-өөр дамжуулан УИХ, Засгийн газарт өргөн барих гэж байна. Өнөөдрийн байдлаар "Хувьцаа эзэмшигч хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв”-д нийт 800 гаруй иргэн хандаж 1072 хувьцааг арилжаалах тухай асуудлыг хөндөөч гэсэн санал ирүүлсэн байна. Үүнээс эхний 508 хүний өргөдлийг УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт гардуулж өгөхөд бэлэн болсон гэж "Хувьцаа эзэмшигч хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв”-өөс мэдээллээ.
Хувьцаа эзэмшигч хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төвийн гүйцэтгэх захирал Э.Алтаншагай "Манай компанид иргэд хандаж, Эрдэнэс таван толгойн хувьцааг арилжаалах асуудлыг шийдэж өгөөч гэсэн. УИХ-ын 2015 оны төрийн өмчийг 2015-2016онд хувьчлах өөрчлөн шинэчлэн зохион байгуулах тухай 70-р тогтоолын хавсралтын 4.10 дахь заалтад Эрдэнэс таван толгойн хувьцааг арилжаалахыг засгийн газарт чиглэл болгоод өгчихсөн. Мөн ашигт малтмалын тухай хуулийн 5.6-д старатегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордны ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-с доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжаална гэсэн хуулийн заалт байдаг. Эдгээр хуулиудад үндэслэн нийт хувьцааны 20 хүртлэх хувийг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар Монгол Улсын иргэншилтэй шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэн бүрт 1072 ширэхг хувьцааг хуваарилж олгосон. Анх 2013-2015 оны хооронд хувьцаагаа буцааж авах хүсэлтийг иргэдманай компаниар уламжлуулан УИХ, Засгийн газар, Эрдэнэс тавантолгойн хувьцаат компаний удирдлагад хүргүүлсэний үр дүнд хувьцааг буцаан олгох шийвдэрийг "Өргөдлийн байнгын хороо” 2015 оны гуравдугаар сард гаргасан. Мөн засгийн газраас өнгөрсөн оны дөрөвдүгээр сард гаргасан тогтоолоор иргэн бүрт 1072 хувьцааг буцаан эзэмшүүлсэн юм. Сая төгрөгөө буцаан авъя гэж өргөдөл гаргасан хүмүүсийн хувьцаа нь бүртгэгдээд эхэлсэн. Хэрэв эдгээр иргэдийн хувьцааг захиран зарцуулах эрхийг нээж өгөхгүй бол хувьцаа нь ямарч ашиггүй болох юм. Иймээс бид Иргэдийн өргөдлийг Эрдэнэс таван толгой хувьцаат компанид хүргүүлээд байна” гэлээ.
Хэрэв иргэн та хувьцаа эзэмшсэн эсэхээ мэдэхгүй байгаа бол "Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжын төвийн вэб сайт”-руу ороод регистрийн дугаараа крилл үсгээр бичээд шалгах боломжтой. Хувьцаа эзэмшиж байвал үнэт цаасны компанид хандаж дансаа нээж идэвхижүүлэх хэрэгтэй. Одоогийн байдлаар МонголдҮнэт цаасны 50 гаруй компани үйл ажиллагааг явуулж байгаагаас 20 нь найдвартай кдмпани гэгддэг байна.
Мөн 2014 оны дөрөвдүгээр сарын 2-оос хойш төрсөн хүмүүст хувьцаа олгогдохгүй гэж хуулинд заасан байна.Иргэд хувьцаа эзэмшсэн эсэхээ мэдэхгүй мэдээлэл дутуу дулмиг учраас хувьцаагаа ашиглаж чадахгүй байгаа юм байна. Албаны хүний мэдээлсэнээр "иргэд их хэмжээгээр хувьцаагаа арилжаалаад эхлэхээр хувьцааны үнэ буурч эхлэх магадлалтай” гэлээ.
эх сурвалж: breakingnews.mn
сэтгүүлч: Б.Янжиндулам
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих