Дорнодод чухал хэрэгцээгтэй 10-н ажлыг судалгаагаар гаргасан байна. Хэрлэн сумын ИТХ ын төлөөлөгч Ц.Сүхбаатараар ахлуулсан "Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хороо”-ноос аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Мижи телевизтэй хамтран уг судалгааг хийжээ. Хэрлэн суманд одоогоор хамгийн их эрэлттэй байгаа топ-10 ажлын байрны судалгаанаас харахад мэргэжлийн ажлын байр шаардлагатай байгаа нь харагдаж байна.
1. Барилгын гагнуурчин
2. Цахилгаанчин
3. Сантехникч
4. Засал чимэглэл
5. Мужаан
6. Өрөгч угсрагч
7. Бетон, арматурчин
8. Шазрын тосны оператор
9. Тогооч
10. Орчуулагч гэсэн ажлын байр эрэлт хэрэгцээтэй байна. Харин МИЖИ ТВ-д ирсэн ажлын байрны зараас үзэхэд
1. Худалдагч
2. Зөөгч бармен
3. Бэлтгэгч, үйлчлэгч, угаагч
4. Туслах ажилтан
5. Үйлчилгээний ажилтан
6. Малчин
7. Хүүхэд асрагч
8. Нягтлан бодогч
9. Хамгаалагч зэрэг ажлын байрны зар илүүтэй гарчээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих