
Хятадын Өвөр Монголын өөртөө засах орны Ордос хотын Баатар гэдэг өвөр монгол залуу АНУ-ын Калифорнид урлагийн их сургууль төгсөөд эргэн ирснийхээ дараа хүүхэлдэй үйлдвэрлэж эхэлсэн нь энэ.

Тэрээр өөрийн санал нэгт 30 нөхөртэйгөө хамт "Бүтээлч” нэртэй монгол царай төрхтэй "барби” үйлдвэрлэсэн нь өнөөдөр нэг нь 1034 ам.долларын үнэ хүрч, нэг жилийн өмнө олон улсын анхны захиалгаар 600 хүүхэлдэй урлажээ.

Америкийн алдарт Барби хүүхэлдэйн хэмжээтэй энэ хүүхэлдэй мөн л гар хөл, хөдөлж, төрөл бүрийн хөдөлгөөний байрлалд оруулж болдог, хамгийн гол нь монгол үндэсний янз бүрийн хувцас, чимэглэлтэй.
Гар хийцийн энэ хүүхэлдэйн 100 гаруй төрөл загварыг тэд гаргаж зах зээлд худалдаалжээ.

"Америкт сурч байхдаа гадаадын иргэд монголын соёл, ялангуяа Чингисийн удмынхан өнөөдөр ямар хувцас хэрэглэл өмсч зүүдгийг ихэд сонирхож байгааг ажигласан. Эндээс л надад энэ сонирохолд нийцсэн хүүхэлдэй урлаж монгол соёлыг сурталчлах санаа төрсөн” гэж Баатар ярьж байна.

"Бүтээлч” хүүхэлдэй өнөөдөр олон улсын зах зээлд хэдийнээ гарч Европ, АНУ, Япон, Өмнөд Солонгосын хэрэглэгчдэд хүрээд байна.
"Одоо бидОрдосын уламжлалт хуримын хувцас гоёлын тухай 28 төрлийн хүүхэлдэйг 480 ширхэг хийхээр төлөвлөөд байгаа” гэж Баатар хэлжээ.


URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=15004
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих