
Манай улсын бөмбөгтэй хоккейн шигшээ баг энэхүү ДАШТ-д амжилттай оролцож IV байр эзэлсэн билээ. Мөн дэлхийд чансаагаа ахиулж, 12-т бичигдээд байгаа юм. Д.Мөнгөнхуяг нь шайбтай хоккейн спортоор 12 наснаас эхлэн хичээллэсэн бөгөөд 2006 онд анхны бөмбөгтэй хоккейн ДАШТ-ээс уг шагналыг авч байжээ.
Манай баг тамирчдын дараагийн тэмцээн ирэх гуравдугаар сарын 11-ний өдөр болох Ази тивийн аварга шалгаруулах "Challenge cup" тэмцээн, долдугаар сард БНАСАУ-д болох нөхөрсөг тоглолт, наймдугаар сард Азийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн тус тус хүлээж байгаа. Мөн 2017 оны Саппорогийн өвлийн наадамд оролцох эрхээ авчихаад байгаа юм.
Д.Өлзий

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих