Орцуудаа
сайтар хольж хутгана. Өдөрт 3 удаа, хоол идэхээс 30 минутын өмнө
амттаны халбагаар нэг удаа хэрэглэнэ. Уг жор нь нүдний харааг
сайжруулаад зогсохгүй бие организмын дархлааг сайжруулдаг.
Хамгийн чухал нь
Зуун
наст нь 2-3 жилийн настай, эсвэл түүнээс залуу байх ёстой гэдгийг сайн
анхаарах хэрэгтэй. Зуун настын гол доод хэсгийг авалгүйгээр, дээд, дунд
хэсгийн навчийг таслан авна. 3-4 ширхэг дээд хэсгийн навчийг буцалсан
усаар угаагаад жижиглэн хэрчээд самбайнд ороон шүүсийг нь сайтар шахаж
гаргана.
Харин
академич Филатов угаасан навчаа шууд зүсэлгүйгээр тавган дээр тавиад
хөлдөөгчинд 10-12 өдөр байлгана гэж зөвлөсөн байдаг. Ийм нөхцөлд зуун
настын эсэнд нүдний хараанд сайнаар нөлөөлдөг гол "түүхий эд болох”
бодис үүсдэг байна. Үүнийхээ дараагаар дахин хөлдөөсөн навчаа угаан
дээр хэлсэнчлэн хийж бэлтгэдэг.
Ер
нь зуун настын шүүсийг шууд ууж хэрэглэх, гэрийн нөхцөлд эмчилгээнд
ашиглахдаа тун болгоомжтой байх ёстой. Учир нь шүүсийг дур мэдэн
хэрэглэснээр гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дарангуйлж, салслаг
бүрхэвчийг нь гэмтээхийн зэрэгцээ үрэвсэл үүсгэдэг байна.
Түүнчлэн
зуун настын шүүс нь бөөр болон ходоод гэдэсний замын архаг үрэвсэлтэй,
жирэмсний хожуу үе, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтний архаг
үрэвсэлтэй, зүрх судасны системийн өвчтэй, сүрьеэтэй, шамбарам зэрэг
өвчний үед хэрэглэхийг хориглосон эсрэг заалттай байдаг аж.
Сэтгэгдэл бичих