Тэгвэл эдгээр мэдээллийн талаар БЗД-ийн Засаг дарга Д.Пүрэвдаваа няцаалт өгч мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Эмэгтэй ажилтандаа огт гар хүрээгүй” хэмээгээд тус дүүргийн дөрөвдүгээр хорооны Засаг дарга Д.Оюунтуяагийн ярьсан зүйлсийг эрс эсэргүүцлээ.
Д.Пүрэвдаваа "Н.Эрдэнэ гэх эмэгтэйг би нэг ч удаа зодож, гар хүрч байгаагүй. Сонгууль ойртож байгаа учраас намайг зохион байгуулалттайгаар гүтгэж, нэр хүндэд халдаж байна. Н.Эрдэнэ манай дүүргийн Хүүхэд гэр бүл, хөгжлийн хэлтсийн даргаар 2013 оноос хойш ажиллаж байгаад 2015 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр ажлын хариуцлага алдсан гэж Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газрын дүгнэлтээр албан тушаалыг нь бууруулж, ахлах мэргэжилтэн болгосон. Одоо ч тэр ажлаа хийж байгаа. Харин дараагийн даргадаа Н.Эрдэнэ тамга тэмдгээ өгөхгүй, хэл ам хийгээд байгаа. Би түүнийг зодож дарамталсан удаа байхгүй. Намайг 2016 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр иргэдтэй уулзалт хийж байхад гаднаас дайрч орж ирсэн. Би тэр үед түүнтэй ярилцалгүй, түлхэж сандал дээр суулгасан” гэх мэдээллийг өглөө.
Ийнхүү зодуулсан, зодсон гэх хүмүүс зөрүүтэй мэдээллийг өгч байна.
Ямартай ч талууд эсрэг тэсрэг байр суурь илэрхийлж өөрсдийгөө хамгаалсаар байна. Энэхүү хэргийн үнэн мөнийг хууль шүүхийн байгууллага нь тогтоох биз ээ.
Б.Цэцэ
buzznews.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих