
Үрсэлгээ хийхэд тун нарийн ажиллагаа шаардлагатай. Температурыг нь тааруулах, хөрсний чийгийг зохицуулах гээд ярвигтай. Энэ ажил дууссаны дараа тарьсан цэцгээ ямар саванд хийх, хашаа хайс нь ямар өнгөтэй байх хариуцан ажилладаг "Гэрэл сэтгэмж" ОНӨҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа. Ирэх зургадугаар сарын 10-аас эхлэн Чойбалсан хотыг цэцэрлэгжүүлэх ногоон байгууламж бий болгох ажил өрнөнө. Үүний бэлтгэл үр үрсэлгээ тариалалтыг "Гэрэл сэтгэмж" ОНӨ ҮГ хийж байна.
Энэ жил "Гэрэл сэтгэмж" ОНӨҮГ 20 гаруй төрлийн 100 мянган ширхэг цэцгийн үрсэлгээ хийж, шар хуайс, хайлс, гүйлс, голт бор гэсэн дөрвөн төрлийн чимэглэлийн бутлаг мод, улиасыг тарина. "Гэрэл сэтгэмж" ОНӨҮГ-ын үрсэлгээ тариалах ажилд өөрсдийн ажилчдаас гадна хөдөлмөр эрхлэлтийг дэмжих "Эзэнтэй монгол" хөтөлбөрийн эко ногоон эргүүлүүд ажиллаж байна. Энэ байгууллагын ажлын талбай дээрээс монгол хүн юуг ч бүтээж хийх боломжтойг харж болох аж.
Дорнодчууд бид ӨМӨЗО-д аялал жуулчлал, албан ажлаар очоод Хайлаар, Манжуур хотын цэцэрлэгжүүлэлтийн сайхныг нь гайхаж, шагшин магтаж ирдэг. Үүнтэй нэгэн адил монголчууд чадна гэсэн итгэл зүтгэлээр хүмүүс ажиллаж байна. Учир нь энд зөвхөн ногоон байгууламж цэцэрлэгжүүлэлт хийхийн тулд төмрийн, модны, шаврын, тариалалтын гэсэн олон тасаг ажилладаг. Гурван хүн шороо шигшиж хүрэн бор хөрс гаргаж, өөр хоёр нь
вэ гээд бүгдийг нарийн төлөвлөнө."Гэрэл сэтгэмж" ОНӨҮГ өнгө бүрийн гоёмсог савнуудыг урд хөршөөс авчирчээ. Цэцгийн савтай цэцэгнүүдээ хотын замын гэрлийн шонд өлгөж, тусгаар тогтнолын талбайд цэцгийн мандал босгох юм. Цэцгийн сав нь цэцэгнээсээ үнэтэй тусаж байгаа тул өөрсдөө шавраар цэцгийн сав хийж туршжээ. Нэг цэцгийн сав авах мөнгөөр шуудай цемент авч өөрсдөө хийвэл 20 ширхэг цэцгийн савтай болох тооцоог тэд гаргасан байна. Цаашид янз бүрийн хэлбэртэй цэцгийн шавран сав хийн өнгө өнгөөр будаж ашиглаж болох тухай "Гэрэл сэтгэмж" ОНӨҮГ -ын дарга ярьж байв.
Хэрлэн сумын ИТХ-ын дарга, хурлын ажлын албаны дарга нар "Гэрэл сэтгэмж" ОНӨҮ-ын ажилтай танилцаж байхдаа хотьш замын тэмдэг тэмдэглэгээний засвар үйлчилгээг хариуцах боломж бий эсэхийг асууж санал бодлоо солилцлоо. Эднийх өнгөрсөн жил ашиглалтгүй болсон замын хашлагаар өвлийн хүлэмж барьжээ. Энэ жил Чойбалсан хотын ногоон байгууламж нийтийн эзэмшлийн талбай харах эзэн хайхрах хүнтэй боллоо. Мөн замын тэмдэг тэмдэглэгээг цэгцлэх ажил хийгдэнэ. Энэ мэт манай хотын өнгө төрх өдрөөс өдөрт улам гоё болно.
Хэрлэн сумын ИТХ-ын ажлын алба

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1502
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих