Дорнод талын эрдмийн уурхай болсон Дорнод Их Сургуульд Өвөрмонголын өөртөө засах орны дөрвөн зүгээс хуран цугларсан арван дөрвөн оюутан магистрантад суралцахаар ирээд хэдийнээ дөрвөн сарыг ардаа орхижээ.
Тэд суралцах хугацаандаа кирилл үсгийг сайтар эзэмшин,дуу хөгжим, шүлэг зохиол, цаасан урлал зэргийг сурч, өөрсдийгөө хөгжүүлсэн ажээ.
Шинэ оны өмнөхөн өөрсдийн сурч, эзэмшснээ багш, оюутнуудад сонирхуулан урлагийн тоглолтоо хийн, тайлангаа тавьжээ.
Энэ үеэр оюутнууд чөлөөт бүжиг, морин хуур,гоцлол дуу, яруу найраг уншиж сонирхуулжээ.
Оюутан Мандарваа сэтгэгдлээ хэлэхдээ:
"Тэнгэрлэг босоо монгол үсгээ атгандаа биш цээжиндээ атгаж, шим тэжээлээр нь өсч, эдүгээ хүрсэн.”Хүмүүн бичиг” сониныг алдалгүй уншдаг нь түүний сурах хугацааны дадал болсон юм.Анх сонинг сургуулийн номын санд харсан тэр агшинд сэтгэл догдлох мөч болж, маш тайвширсан байна.Учир нь худам "Босоо” монгол бичиг бол монголчуудын аль эртнээс хэрэглэсээр ирсэн дэлхийд ганцхан босоо үсэг мөн.
"Хүмүүн бичиг” сониныг Монгол улсад эрхэлж байх нь зөвхөн тэд босоо үсгийг мартаагүй бичиж чадна гэсэн төдий бус харин түүх язгуур, үндсэн хэлээ эрхэмлэн дээдлэсээр мөн үргэлжлүүлэн хөгжүүлсээр ирсэн эрхэм дээд хариуцлагаас болсон юм. "Үг хэл,үсэг бичиг бол сэтгэл мэдрэхүйн чиглэл мөн " гэж би боддог.
Хүн нэг төрлийн ажлыг хийхдээ биш олон жил уйгагүй хийж, хүнд бэрхийг даван туулж чадвал амжилтад хүрнэ. Босоо үсгийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд сэтгэлээ зориулж байгаа "Хүмүүн бичиг” сонины эрхлэгч, найруулагч, сурвалжлагч, тэрчлэн ажилтан нэг бүрт чин сэтгэлийн талархлаа дэвшүүлэн, ажил үйлс тань амжилтаар дүүрэн,ар гэрийнхэнд нь аз жаргалыг дуудсан байна.
Мөн энэ дашрамд магистрантуудаа төлөөлөн, оюун тархинд хөрөнгө оруулалт хийж, ухаан санааг саруулжуулж байгаа Дорнод Их Сургуулийн багш нартаа баярлан ёсолж,тэд нарын цаашдын ажил хөдөлмөрт амжилт бүтээлийг зөгнөн залбирсан байна.
Магистрант оюутнуудын сурах үйлсэд амжилт хүсье
Ж.Зоригтбаатар
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих