"Инээмсэглэл” хамтлагийн дуучин Н.Ганхуяг, Зууны манлай дуучин
Б.Сарантуяа хоёр тоонот гэрт толгой холбож явсан үе бий. Ерээд оны эхээр
Н.Ганхуяг, Б.Сарантуяа хоёр хамтдаа Сингапурт бааранд дуулж Зууны
манлай хатагтай Монгол дуучдаас хамгийн түрүүнд компакт диск гаргаж,
анхдагч манлайлагч болсон билээ. "Хөх тэнгэр” хамтлагт дуулж, хамтдаа
хэдэн сайхан дуу амьдруулж, хит дуу төрүүлсэн хосууд 1994 онд хоёр
тийшээ болсон юм. Нөхрөөсөө салсан дуучин Б.Сарантуяа "Мартъя” дууг
дуулахад саяхан салсан нөхөр Н.Ганхуягтаа зориулсан гэж хүмүүс хардаж
байсан. "Мартъя” дуу одоо ч хүмүүсийн дуулах дуртай дууны нэг.
Алдартай
дуучин бүсгүйгээс салсан Н.Ганхуяг удалгүй балетчин бүсгүй
Ч.Батгэрэлтэй гэрлэсэн. Н.Ганхуяг, Ч.Батгэрэл хорь шахам жил хамт
амьдарч, хоёр хүүхэдтэй тэгш дүүрэн амьдарч байгаа. Олны нүднээ тэр бүр
ил гардаггүй. Харин саяхан сурталчилгаанд хамтдаа тоглож, шинэ
дэлгүүрийн нээлтэнд цугтаа иржээ.
times.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих