Удахгүй сонгууль болох гэж байна. Улс орон даяараа зүрх нь хөөрсөн агсам морь шиг л бүх зүйлээ умартан гагцхүү сонгуулиар амьсгалан дүүхэлзэж эхэлнэ. МАН, АН болон бусад намууд гэсэн ангиллаар Монгол улсын бүх иргэд талцана. Гэсэн ч энэ байдал сурталчилгааны цөөхөн хэдэн хоног үргэлжлээд бүгд юу ч болоогүй мэт тайвширч дор бүрнээ ажлаа хийж эхэлцгээнэ. Ийм дүр зурагтай сонгууль явагдсаар даруй 24 жил болжээ. Тэгвэл өнгөрсөн 24 жилийн хугацаанд энэ л дүр зургаар Дорнодчууд бид нийт 17 хүнийг УИХ-д элчээрээ сонгож байсан байна. Сонголтоос харвал бид өөрсдийн хамгийн сайн лидер гэсэн хүмүүсээ л илгээж. Гэтэл та бидний сонгосон ямар ч сайн эрхэм УИХ-ын гишүүн болсон хойноо аймагтаа дорвитой юм хийдэггүй нь их сонин шүү. Эсвэл бид угаасаа тийм азгүй аймаг юм болов уу? Бусад аймагт улсын төсвөөс төчнөөн тэр бумаар тийм бүтээн байгуулалт хийлээ л гэнэ. Манайх торх хэвээрээ 10 жил болж байгаа барилгатай . Сүүлийн жишээг хар л даа М.Зоригт манай аймгийг төлөөлж байхдаа олигтой юм хийгээгүй мөртлөө Сүхбаатарт очоод кино театр, зам харгуй гээд яасан ч их бүтээн байгуулалт хийдэг юм. Харин манайх бол таг үүнд ганц л учир байна. Аймгийн удирдлага УИХ-ын гишүүдийн хамтын ажиллагаа маш чухал рольтой гэдэг нь харагдаж байна. Аймгийн дарга нь тамга тэмдэг, сандал суудал бус аймгийн хөгжлийн талаар УИХ-ын гишүүдтэйгээ хамтран нэг зүгт харах л хэрэгтэй. Энэ бол аймгийн тухай болохоос аль нэг намын тухай биш. Аймаг орон нутаг хөгжиж л байвал тэр аль нам байх нь ямар хамаа байна. аймгийн хөгжлийн төлөө нохой байсан ч хамтрах л хэрэгтэй байна шүү дээдсүүд минь.
Өнөөдөр Монгол иргэн юу хүсч байна вэ?
-Төрөөс иргэддээ хандсан, хүнд сурталгүй, хүндэтгэлтэй хайрсаг үйлчилгээг хүсч байна.
-Хүн бүр, өөр өөрийн боловсрол мэдлэг, авъяас чадвар, боломжиндоо
түшиглэн хийж чадах ажил хөдөлмөр эрхлэн шударгаар амьдрахыг хүсч байна.
-Алив хийрхэл талцаангүйгээр, бие биеэ хүндэтгэн эв найртай амьдрахыг хүсч байна
-Ямар нэгэн дарамт айдасгүйгээр шударга хуулийн дор тайван амьдрахыг хүсч байна
-Төр болон иргэдийн хооронд хардлага сэрдлэггүйгээр, харилцан итгэлцэж амьдрахыг хүсч байна.
Өнгөрсөн 24 жилийн хугацаанд биднийг төлөөлж энэ бүхнийг хийж чадаагүй эрхмүүд:
- 1992-1996 Д.Базарсад, Ц.Төрмандах, Д.Дагвасүрэн
- 1996 -2000 С.Зориг, М.Билэгсайхан, Д.Энхбаатар
- 2000 -2004 он Б.Баатарзориг, Д.Базарсад, С.Оюун
- 2004 -2008 М.Зоригт, Ж.Батхуяг, Д.Одбаяр
- 2008 -2012 Д.Одбаяр, Ц.Шинэбаяр, П.Алтангэрэл
- 2012 -2016 Х.Болорчулуун, Н.Номтойбаяр
Нийтлэлийг: Н.О
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих