Монголын улс төрийн үүд хаалгаар гуйж биш гуядаж орсон Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН) өндөр хөгжилтэй оронд сурч, боловсорсон "цэвэр” залуусыг эгнээндээ нэгтгэж байсан. Гэтэл тус намын даргын тамга УИХ-н гишүүн С.Ганбаатарт шилжсэнээс хойш ХҮН-ыг тойрсон таагүй мэдээ, мэдээлэл хэвлэлийн хуудаснаас салахаа байлаа. Гаднаас болон дотроосоо тарж буй баримт нотолгоогүй тэдгээр мэдээлэл тус намын гишүүд, дэмжигчдийн сэтгэлийн гал руу ус цацаж буй гэхэд болох юм. Тодруулбал, ХҮН-ын сонгуульд оролцох намын жагсаалтын квотын үнэ "тэнгэрт хаджээ". Жагсаалтын гуравдугаарт бичигдэхийн тулд таван тэрбумыг төлөх ёстой гэсэн яриа тарсан. Үүнийг тус намын Удирдах зөвлөлийн гишүүн, анхны үүсгэн байгуулагчдын нэг Т.Бат-Оргил хүлээн зөвшөөрч өөрийн твиттер хуудаснаа жиргэсэн гэнэ. Т.Бат-Оргилыг иргэд улс төрд шинэ "туг”, ирээдүйтэй улс төрч гэхээс илүү ардын жүжигчин, Төрийн шагналт Н.Сувд гуайн хүү гэдгээр нь илүү мэднэ. Түүний өвөө БНМАУ-ын Маршал Чойбалсангийн нэрэмжит шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн Цэндийн Намсрай. Харин эмээ нь БНМАУ-ын Маршал Чойбалсангийн нэрэмжит шагналт, ардын жүжигчин Лувсанжамцын Цогзолмаа. Гэтэл Т.Бат-Оргил нэртэй хүний зүстэй хүү байж намынх нь нэр хүндэд халдсан, бохир улс төр хийх гэсэн гүтгэлгийн чанартай мэдээллийг цааш түгээж байгаад тус намын зарим гишүүн, дэмжигч бухимдалтай байгаа гэнэ. Мөн "Хазайлгаж болдоггүй титэм шиг гэр бүлийнхээ нэр хүндийг улс төрөөс болж сэвтүүлэх вий аав, ээж нь энэ сайхан хүүдээ хэлж ойлгуулаасай” хэмээн шивэр авир хийж байгаа гэнэ.
Б.Төгөл
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих