Аймгийн Засаг дарга аймгийн төвийг "Ногоон хот" болгох санаачилга гаргаж, хэрэгжүүлэх ажлын эхлэлийг тавилаа. Цэцэрлэгжүүлэлт, мод тарих ажлыг хариуцах комисс томилогдож, Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн, Үйлчилгээний төвийн урдах Чойбалсан хотын төв цэг, Тан Хэрлэн" зочид буудлын урд байрлах Бөртэ хатны цэцэрлэг, Тусгаар тогтнолын талбай гэхчлэн 6 газрыг ногоон байгууламжтай болгохоор тогтжээ. Дээрх 4,7 га талбайд 30 мянган ширхэг цэцэг, 142 бут сөөг тарих гэнэ. Одоогоор цэцгийн үр, бортого, тавиурыг захиалж, 130 мянган цэцгийн үрслэг хийгээд байна. Чимэглэлийн модны суулгацыг Хайлаар, Манжуур хотод захиалж, ирэх сарын 5-8 ны өдрүүдэд үзэсгэлэн худалдаа зохиогдож, 9-10 ны өдрүүдэд "Бүх нийтээр мод тарих аян" эхлэх юм.
Энэ ажилд олон нийтийн идэвх санаачилгыг өрнүүлэх зорилгоор цэцгийн мандлын үрсэлгийг төр ард иргэд болон аж ахуйн нэгжээс ширхэгийг нь 500 төгрөгөөр худалдан авахаар болжээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1506
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих