Аймгийн Цагдаагийн газар эрүү хэв журмын нөхцөл байдалтай уялдуулж, Хэрлэн сумын нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүн дотроос бусдын өмчийг хулгайлах, малын хулгайн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, нийтийн хэв журам сахиулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор нийт бие бүрэлдэхүүнээ нэгдсэн болон хэсэгчилсэн өдөр, орой, шөнийн эргүүлд хуваарилан ажиллаж байна.
Алба хаагчид 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн нэгдсэн эргүүлээр давхардсан тоогоор 28 чиглэлд, 58 алба хаагч үүрэг гүйцэтгэж ажиллахдаа нийт 76 зөрчил илрүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 15 хүнийг гэмт хэрэг, зөрчил үйлдэж, өртөж хохирохоос урьдчилан сэргийлж саатуулан, 56 хүнд 524.600 төгрөгний торгуулийн арга хэмжээ тооцон, хариуцлагыг ухамсарлуулж, 7 хүнийг ар гэрт нь хүлээлгэн өгч, зөрчил гаргасан 10 хүнийг саатуулах байранд хүргэн төрийн хамгаалалтанд авч, үйлчилгээ үзүүлэн ажилласан байна.
Цаашид нэгдсэн болон хэсэгчилсэн эргүүл, шалгалтыг үе шаттайгаар, үр дүнтэй зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа ба өдөр бүр шөнийн эргүүлд 4 чиглэлд 8 алба хаагч 2300-0800 цагийн хооронд Чойбалсан хотын амар амгаланг сахиулахаар хүч нэмэгдүүлэн ажиллаж эхэллээ.
Цагдаагийн газар
dornod.netТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих