Манай улсад сүүлийн үед мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодистой
холбоотой хэрэг цөөнгүй бүртгэгдэх болсон. Энэ төрлийн гэмт хэргийн
талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан Ё.Лхагвасурэнгээс ярилцлаа.
-Сүүлийн
үед хар тамхины хэрэг их гарч байна. Он гарснаас хойш энэ төрлийн гэмт
хэрэг хэд бүртгэгдсэн юм бол, цагдаагийн байгууллагад?
-Энэ
оны эхний хагас жилийн байдлаар Хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх
мансуурлахын эсрэг хууль зөрчсөн 11 хэрэгт 28 хүнийг холбогдуулан шалгаж
байна. Энэ хэрэгт оролцсон л бол тухайн хүнийг сэжигтнээр татаж
шалгадаг. Түүнээс УИХ-ын гишүүн, Монголын хамгийн том компанийн эзэн хэн
ч байлаа хэргээс мултарна гэж байхгүй. Энэ төрлийн хэрэгт холбогдсон
хүмүүсийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй байдаг. Зарим
хэрэг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болж хэрэгсэхгүй болох, хэрэгт
сэжиглэгдэн шалгуулж байсан хүн мөрдөн байцаалтын явцад гэм буруугүй нь
нотлогддог учраас мэдээлэл өгөх боломжгүй юм. Тэгээд ч гэм буруутай нь
тогтоогдоогүй байхад мэдээлэл өгөх нь нийгэмд сөрөг үр дагавартай.
-Тэхдээ
энэ төрлийн гэмт хэрэгт хөрөнгө мөнгөтэй хүмүүс нэр холбогддог шүү дээ.
Ингэхэд өнгөрсөн онд энэ төрлийн хэдэн гэмт хэрэг бүртгэгдсэн юм бол?
-2013
онд Цагдаагийн байгууллага хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл
хилээр хууль бусаар оруулж ирсэн, худалдаж авсан, тээвэрлэсэн 40 гаруй
хэргийг илрүүлэн, шалгасан. Зарим хэргийг шийдвэрлэж, зарим нь мөрдөн
байцаалтын шатандаа явж байна.
-Хар тамхины ургамал манай оронд ургадаг гэсэн. Энэ талаар танайх ямар нэг байдлаар судалгаа хийсэн үү?
-Дэлгэрэнгүй
мэдээлэл өгөх боломжгүй. Хэрвээ хар тамхи энд ургаж байна гээд
хэлчихвэл иргэдэд буруу сэдэл төрүүлэх аюултай. Цагдаагийн байгууллага
мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх төрлийн ургамлыг холбогдох газруудтай
хамтран устгасан. Одоогоор хар тамхи ургадаг газрын талаар дахин
мэдээлэл ирээгүй байгаа.
-Танай байгууллага эн төрлийн хэрэгтнүүдэд хяналт тавьдаг уу?
-Хар
тамхи, зөөвөрлөдөг, хэрэглэдэг, бусдыг уруу татдаг бүлэглэлүүдийг
цагдаагийн байгууллага хяналтадаа байлгадаг. Хяналтад байдаг хүмүүс он
гарснаар 2-3 хэрэг үйлдсэнийг өнгөрсөн гуравдугаар сард илрүүлсэн. Манай
байгууллага сэтгэцэд нөлөөлдөг, мансууруулдаг бодистой тэмцэх үр
дүнтэй, олон ажил хийж байгаа. Жишээлбэл, Албаны сургалт нохойн төвд
гурван нохойг хар тамхи илрүүлэхэд сургасан. Үүний үр дүнд нэлээд олон
хэргийг илрүүлсэн байна. Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнтэй
хамтран хар тамхины төрлийн зүйлийг шинжлэн илрүүлэх сүүлийн үеийн
техник, технологийг ашиглаж байгаагийн үр дүнд хар тамхины төрлийн
зүйлийг хяналтадаа байлгаж чадаж байгаа. Манайхаас хийсэн судалгаагаар
хар тамхийг боломжтой айлын хүүхдүүд их хэрэглэж байна гэсэн дүн
гарсан.
Харин боломжгүй айлын хүүхдүүд ахуйн хэрэглээний гааз үнэртэж байна. Өнгөрсөн онд л гэхэд гааз үнэртэн мансуурч байгаад гурван хүүхэд нас барсан. Үүнтэй холбогдуулаад нийслэлийн Засаг даргын захирамжаар. Улаанбаатарт. худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд 21 нас хүрээгүй хүмүүст ахуйн хэрэглээний гаазаар үйлчилэхийг хориглосон. Энэ журмыг аж ахуйн нэгжүүд мөрдөн ажиллах шаардлагатай байна. Хүүхэд залуусыг энэ төрлийн гэмт хэрэгт өртөх, амь нас, эрүүл мэндээрээ хохирохоос урьдчилан сэргийлэхгүй бол аюултай нөхцөл байдал үүсч байна. Хэсэг бүлгээрээ зочид буудалд гааз үнэрлэж байгаад, дэлбэрэн түлэгдсэн хэрэг ч манай дээр шалгагдаж байсан. Он гарснаас хойш Сонгинохайрхан дүүргийн гааз үнэрлэдэг 3-4 хүүхдийг илрүүлэн эцэг эхэд нь хариуцлага тооцсон.
Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг
хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарахдаа урьдчилан сэргийлэх бус
сурталчилгааны хэлбэрээр гаргаж буй нь тулгамдсан асуудал болж байгаа.
Тийм ч учраас сүүлийн үед энэ төрлийн гэмт хэргийн талаарх мэдээллийг
хэвлэл мэдээллийн хэрэгелээр гаргахаас татгалзаж байна. Дэлхий нийтээр
яагаад хар тамхитай ингэж тэмцээд байна вэ гэхээр энэ төрлийн гэмт
хэргийн цаана онц хүнд гэмт хэргийн бүх төрөл байдаг. Хүн худалдаалах,
залилан, хүн амь, хүчин, хулгай мөнгө угаах, бүлэглэн зохион
байгууллалттайгаар дээрэм хийх гэх мэт. Хар тамхинд орсон хүн мөнгөгүй
болох үедээ гэмт хэргийн замаар түүнийгээ олж авдаг учраас дэлхий
нийтээр хориглодог. Манай улсад хар тамхи зөөвөрлөсөн, худалдсан,
хэрэглэсэн тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-251 дахин
нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэм-жээний мөнгөөр торгох, 15-20 жилийн хорих
ялаар шийтгэдэг.
-Хүмүүс ямар замаар хар тамхи олж хэрэглээд байна вэ. Түүнд хяналт тавих боломж байна уу?
-Хар
тамхины бүлэглэлүүд эхний ээлжинд хүмүүст үнэгүй өгч донтуулдаг. Тэгээд
тамхинаас хамааралтай болсны дараа өндөр үнээр зарж, их хэмжээний ашиг
олдог. Тиймээс эцэг эхчүүд шилжилтийн насны хүүхдүүддээ хараа хяналт
тавьж, хар тамхийг зөвөөр таниулах, чин сэтгэлээсээ ярилцах хэрэгтэй.
13-18 насны хүүхдүүдэд сургууль болон гэр бүлээс энэ төрлийн мэдээллийг
чөлөөтөй өгөх шаарддагатай. Нуугаад, хаагаад байх тусам хүүхэд түүнд
татагдах, сонирхох нь нэмэгдцэг. Хар тамхины уйлчи|гээ гарахаар хүн
шарталтаас ЮСГдахин илүү өвдөлтийг мэдэрдэг. Энэ өвчнөө намдаахын тулд
дахин дахин хэрэглэсээр байгаад донтдог. Хар тамхинд орсон хүнд үхэл,
шорон гэсэн хоёрхон зам л байдаг. Буцаж гарах ямар ч нөхцөл байхгүй.
Хэрвээ энэ замаар яваад үзье гэсэн залуучууд байгаа бол оройтоогүй
дээрээ өөрийгөө татаж аваарай гэж уриалмаар байна.
-Сүүлийн
үед "мөс" хэлбэрийн хар тамхи хэрэглэж байгаад баригдсаи гэх мэдээлэл
их гарч байна. Үүнийг гадны улс орноос оруулж ирдэг юм уу?
-Мөс
хэлбэрийн сэнтитик аргаар гаргаж авсан мансууруулах бодис нь хүний биед
шууд хор нөлөө үзүүлдэг. Хэрэглэсэн газраа шууд үхжилт үүсгэнэ. Тухайн
хэсгийн мах нь өмрөөд ялзраад унадаг. Амь насаараа хохирохгүй ч тахир
дутуу болох аюултай. Мөн шууд тархинд нөлөөлж оюуны хомсдолтой болгодог
хүчтэй бодис. Тиймээс татталзах хэрэгтэй. Хүүхэд, залуусын үлгэр
дуурайлал болж, ямар ч зүйлд уриалж байдаг хип хоп урсгалын залуус энэ
төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр манайхтай хамтран
ажиллаж байгаад цагдаагийн байгууллага талархалтай хандаж байгаа. Хүүхэд
залуусыг хайрлаж, хүндэлж явдаг уран бүтээлчид тэднийг энэ төрлийн гэмт
хэргээс урьдчилан сэргийлэхэд нь нөлөөлөх зайлшгүй шаардлагатай байдаг.
АНУ-д уран бүтээлчид нь хар тамхитай холбоотой мэдээлэл
гаргахаас эмээдэг. Хэрвээ тухайн уран бүтээлч хар тамхи хэрэглэдэг гэж
мэдээллийн хэрэгслээр цацагдвал эцэг эхчүүд тэр дуучны цомгийг худалдан
авах, дууг нь сонсох, даган дуурайхыг хориглодог. Энэ нь тухайн уран
бүтээлчийн бизнес нурна гэсэн үг. Ганц өдрийн цэнгэл, жаргал гэж яваад
гэмт хэрэгт холбогдон хийж бүтээх насныхаа 10-15 жилийг торны цаана
өнгөрөөнө гэдэг харамсалтай. Тиймээс залуусдаа хэзээ ч засч болохгүй
алдаа битгий гаргаарай гэж захимаар байна.
Л.Одончимэг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих