Чойбалсан хот 2017 он гэхэд иргэдийнхээ шүдний өвчлөлийг бүрэн эмчилж дууссан анхны хот болох зорилтыг тавин ажиллаж байгаа юм. Үүний хүрээнд өнгөрсөн жил Хан уул цогцолбор сургуульд шүдний лабораторийг бүрэн тохижуулан ажиллаж байна. Өнөөдөр Хэрлэн сумын 2-р сургуульд нүүдлийн боре аппарат бэлэглэлээ. Ингэснээр хотын төвөөс алслагдсан сургуулийн сурагчид шүдний өвчлөлийн асуудлаа сургуулийнхаа орчинд эмчлүүлэх боломжтой болж байна. Өнөөдөр монголчуудын шүдний өвчлөл дэлхийн хэмжээнд аюултай түвшинд хүрээд байна. Шүдний өвчлөл бол бусад өвчлөлийн суурь болдог бөгөөд хоолойны өвчин, зүрх судасны өвчлөлийг нэмэгдүүлэх шалтгаан болж байна. Тиймдээ ч дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас шүд амны хөндийг эрүүлжүүлэх нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг олон голомтыг дарах боломжтой нэн чухал арга хэмжээ гэж тодорхойлсон байдаг. Тэр ч утгаараа амны хөндийн эрүүл мэнд гэсэн хөтөлбөрөө үе шаттайгаар хэрэгжүүлж байдаг. Харин Чойбалсан хотын захирагч эрүүл чийрэг ирээдүйн төлөө хөтөлбөр арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Үүний нэг томоохон ажил бол Чойбалсан хотын захирагчийн дэмжлэгтэйгээр зөөврийн шүдний машин буюу боре аппарат, ариутгалын хэрэгслүүдийг 2-р сургуулийн хамт олонд хүлээлгэн өглөө. БОЭТ-ийн эмч нар урьдчилан тус сургуулийн сурагчдад үзлэг хийж, сурагчдын дундах шүдний цооролтын тархалтын түвшинг тогтоосон байна. Тус сургууль нийт 291 сурагчтай бөгөөд эдгээр хүүхдийн 90 гаруй хувь нь ямар нэгэн байдлаар шүдний өвчтэй байна гэсэн судалгааг танилцуулсан юм. БОЭТ-ийн шүдний тасгийн 2 эмч сургуульд ажиллаж байгаа бөгөөд 4-1 гэхэд бүх хүүхдийн шүдний өвчлөлийг эмчилсэн байхаар тооцоолж байгаа юм. Мэргэжлийн эмч нар эмчилгээ хийгээд эрүүл болгож болох ч, хувь хүн өөрөө шүдээ эрүүл байлгах, өвчлөхөөс урьдчилан сэргийлэх буюу дахин цоорохоос сэргийлэх дадлыг хэвшүүлэх хэрэгтэй юм аа. Монгол улсын хамгийн том баялаг бол хүн юм гэж хотын дарга онцоллоо. Тйимдээ ч ирээдүй болсон хүүхэд багачуудын сурч боловсрох орчин нөхцөл ариун цэврийн дээд зэргийн шаардлага хангасан байх ёстойг тэмдэглэлээ. Тэрээр тус сургуулийн зарим анги танхим, эмчийн өрөө болон ариун цэврийн өрөөтэй танилцсан юм. Хүүхдүүд үдийн цайгаа ууж дууссаны дараагаар шүдээ угаадаг бөгөөд шүдний оо сойзоо саванд нь хийж өдөр бүр цүнхэлж явдаг байна. Шүдний өвчлөлийг бүрэн эмчлэх боломжтой энэ аппаратыг хуваарийн дагуу бүх сургуулиудад ажиллуулснаар 2017 он гэхэд Чойбалсан хотын ЕБС-ийн сурагчид шүдний ямар нэгэн өвчингүй болох юмЗарим эцэг эхчүүд өдөр тутмын ажил амьдралын нөхцөл байдлаасаа шалтгаалан тэр бүр хүүхдийнхээ шүдийг эмчлүүлэх боломж бүрдээд байдаггүй. Ялангуяа хотын төвөөс алслагдсан сургуулийн хувьд хичээл сургалтандаа хамрагдангаа эрүүл мэндийн асуудлаа шийдвэрлүүлж байгаа нь сурагчдын хувьд том боломж болж байгаа юм.
Э.СОЛОНГО
dornodmedee.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих