2-р сарын 20 буюу өнгөрөгч бямба гарагт Хэрлэн сумын нийт нохой сонирхогчид өөрсдийн нохойгоо танилцуулах, туршлагаа солилцох зорилгоор Найрамдал паркад цугларлаа. Энэ үеэр 40 орчим тооны олон төрлийн үүлдэр угсааны нохойг бусдад сонирхууллаа . Хүний хамгийн үнэнч, дотны нөхөр гэгддэг нохойг түүний өвөг болох саарал чононоос 15,000 жилийн өмнө гэршүүлсэн гэж үздэг. Одоогоор дэлхий дээр нийт 800 орчим үүлдрийн 400 сая нохой байдаг ажээ. Сүүлийн үед хүмүүс интернэт сүлжээг ашиглан хүсэл сонирхлоороо нэгдэж, уулзалт цуглаан зэргийг зохион байгуулж сонирхолтой яриа өрнүүлэн харилцан туршлага солилцох зэрэг арга хэмжээг зохиодог болсон. Чойбалсан хотын хувьд хүмүүс нохой сонирхогчдын клубын face group –р дамжуулан танилцдаг бөгөөд тус групп одоогоор 600 орчим гишүүдтэй юм байна. Нохойг хүний үнэнч нөхөр, туслагч гэхээс гадна хамгаалалт, хэргийн мөрдөлт, мал аж ахуй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөтөчөөр сургах гэх мэт нийгэмд ашиг тустай маш олон салбар чиглэлд өргөн зориулалтаар ашиглаж болох юм.
Э.Солонго
dornodmedee.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих