Их Британийн эмч нар эрчүүд өдөрт нэг цагаас илүү хугацаагаар гар
утас халаасалж явах нь эр бэлгийн эсэд ноцтой нөлөө үзүүлдэг болохыг
тогтоожээ. Ялангуяа гар утсыг өмднийхөө халаасанд хийж, эр бэлэг
эрхтэнтэй ойрхон байлгаснаар үр тогтоох чадвар нь муудаж байгаа аж.
Хайфа дахь Технион их сургуулийн профессор Марта Дирнфелд "Бидний
судалгаагаар утсаа өмднийхөө халаасандаа хадгалдаг эрчүүдийн 47 хувьд нь
эр бэлгийн эсийн тоо цөөрсөн, чанар нь муудсан болохыг олж мэдсэн.
Үүний шалтгааныг утаснаас ялгарах цахилгаан соронзон орны нөлөө гэж
таамаглаж байна” гэжээ.
Зөвхөн өмдний халаас гэлтгүй орой унтахдаа утсаа хажуудаа тавьж унтдаг
явдал хүртэл эр бэлгийн эсэд нөлөөлж байгаа учир аль болох утаснаасаа
хол байхыг анхааруулж байгаа юм байна.
Лондоны Гэгээн Жоржын эмнэлгийн профессор Гедис Грудзинка "Хэрвээ та
ажилдаа энгэрийн халаастай хувцас өмсдөг бол утсаа тэндээ хадгал. Ядаж л
эрсдэлийг бууруулах сайн талтай” гэжээ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих