Иракийн Мосул хот 2014 онд цэргийн хяналтаас гарснаас хойш дөрвөн мянга орчим оршин суугчид нь алагдсан байна. Энэ тухай "Аль-Aрабия” телевизийн сувгаар Иракийн дэд ерөнхийлөгч асан, парламентын хамгийн том "Шинэчлэлийн төлөө холбоо" жигүүрийн удирдагч Осама аль-Нажифи мэдээлсэн байна.
Түүний хэлснээр, "Исламын улс"-ын террористууд үхлийн эрүүдэн шүүлтээс гадна олон мянган хүнийг шууд цаазлан хороожээ.
Mосул нь Иракийн хамгийн том хотуудын нэг юм. 2014 оны зургадугаар сард "Исламын улс” бараг эсэргүүцэлгүйгээр хотыг буулгаж авсан. Moсул нь алан хядагчдын улсын стратегийн чухал цэг, тэдний нийслэл нь болсон байжээ. Багдад өнөөгийн Ирак доторх алан хядагчдын эсрэг тэмцэх нь чухал зорилт гэж хотыг чөлөөлсний дараа үзэж байна.
Хотод явуулсан олон нийтээр нь цаазаар авсан хэрэг явдлын талаарх мэдээллийг гаргажээ. Энэ хоёрдугаар сард 300 хүний амийг хороосон дүн гарч байгаа бол нэгдүгээр сард хийсэн НҮБ-ын статистик мэдээгээр 850 хүн тус бүс нутагт аллагын хохирогч болсон байна.
М.Баяр
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих