Хамгийн алслагдмал гараг болох Дэлхийн ван нь дэлхийтэй харьцуулахад нарнаас 29 дахин хол зайд оршдог бөгөөд сарнаас эзлэхүүнээрээ гурав дахин, жингээрээ тав дахин бага юм. Харин Дэлхийн вангийн хамгийн том дагуулын нэг болох Шарон гарагийг анх 1978 онд нээсэн байна. Саяхан уг гарагийн гадарга дор далай байж болзошгүй гэсэн таамаглалыг "НАСА” дэвшүүлж байсан юм. Уг гадаргуун дор ус байгаа тохиолдолд амьдрал байх магадлалтай хэмээн эрдэмтэд үзэж байгаа юм.
Харин өнгөрсөн баасан гарагт НАСА "Horizons Lorri” хэмээх урт хугацаанд бичлэг хийх чадвартай хайгуулын камерын тусламжтайгаар уг мөстсөн гарагийн гадаргууд далайн хагарсан ан цав, дулаан түрлэг байгааг тогтоосон байна. Мөн өндөр нарийвчлалтай зургийн тусламжтайгаар тус гараг 1800 километр урт 7.5 километр гүн тектоник хавтангийн хагарал үүссэнийг тогтоожээ. "Шарон гараг дээр үүссэн эдгээр хагархайнууд нь гадаргуун доорх дулаан уур амьсгалтай шууд холбоотой бөгөөд ийнхүү мөс нимгэрч, дотоод бүтцэд өөрчлөлт орж байгаа нь амьдрал бий болох магадлалыг нэмэгдүүлж байна” гэж "НАСА”-гийн эрдэмтэн Алисса Роден ярьжээ. Шароноос гадна Бархасбадь болон Санчир гарагуудын гадаргууд ийм хагархай үүссэн байдаг аж.
ҮНДЭСНИЙ ШУУДАН
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих