Яруу найрагч Баттөмөрийн Тайван агсан.
1976 онд Дорнод аймагт төрсөн. Баянтүмэнгийн модон гүүр, Чойбалсангийн хуучин дүүрэг, Хэрлэн голын хөвөөнөө бага насаа өнгөрөөсөн Дорнод нутгийн уугуул найрагч. 1990 оноос уран бүтээлээ эхлэн туурвиж эхэлсэн тэрээр 1994-1995 онд Монгол таймс сонинд сурвалжлагч, Залуучуудын үнэн сонины орон нутгийн сурвалжлагч, 1996 онд Ил товчоо сонины сэтгүүлч, 1997 онд Чойбалсан хотын ЗДТГ-т хэвлэлийн төлөөлөгч, 19998 онд Дөл сонинд сэтгүүлчээр ажиллаж байсан. Тэрээр "Улз голын дугуйлан" яруу найргийн наадмын тэргүн байр, Дорнод аймгийн тэргшүүн шүлэг шалгаруулах "Талын шүлэг" яруу найргийн наадмын тэргүүн байр, Зүүн бүсийн "Дорнын хүлэг" наадамд гутгаар байр, "Болор цом 22-23" наадмуудад Дорнод аймгаа төлөөлөн амжилттай оролцож байлаа. Мөн тал нутгийн зохиолчдоо төлөөлөн 2006 онд Дэлхийн яруу найрагчдын их хуралд оролцож байсан. Тайван Дорнын их яруу найрагч Д.Нямсүрэнгийн хамгийн ойр дотны шавь нарын нэг байлаа. Тиймдээ ч түүний шүлгүүд эх нутгийнхаа сайхныг бахдан дуулсан, уянгалаг зөөлөн өнгө төрхтэй. Ухаарал эгээрэл хайрласан үгтэй байдаг байдаг билээ. "Хан уул орох зам", Утга учрын дуун олон шүлгийг нь яруу найраг сонирхогчид үнэлдэг. Түүний уран бүтээлийг тэнгэрт хальсных нь дараахан яруу найрагч нөхөд хэвлүүлж олны хүртээл болгосон билээ. "Ай тал нутаг минь" яруу найргийн түүвэр нь яруу найраг сонирхогчдын унших дуртай номнуудын нэг болж чадсан билээ. ХАН УУЛ ОРОХ ЗАМ
Хан уул орох зам
Нов ногоолин харгуйтай
Халуун багын андууд
Шулуун сайхан зантай
Хан уул орох зам
Сэтгэл зүрх ариун
өнгөрөгч хаврын үгс
өр зүрхнээс хол
эргэж нэг уулзахдаа
ижий ахй бололцоно
энхрий явсан бүхнээ
энгэр дотроо мартахгүй
насан залуу цагийн
найраг төгс үеийн
гэмгүй багын үрхэл
гэгээн холын ерөөл
хан уул орох замд
хамт л явна шүү би.
... .... ....
Яг л миний
Яг л миий уланд гишгэгдсэн цэцэгс
Яагаад гэж асуугаад байх шиг
Санагдаад байна
Дараагийн гишгэлт
Дахиад бас гишгэлт
Даанч дээ би
Далавчтай байсан ч болоосой
Ээжээ
Яг л миний уланд гишгэгдсэн цэцэгс
Яагаад гэж асуугаад л байна аа.
Mongolhun Gerel Suuder
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=15091
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих