Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгынхан "Цэргийн дуу, танцны ансамбль- 1945 оны чөлөөлөх дайнд” ном бүтээжээ. Уг ном зургаан бүлэгтэй бөгөөд эхний бүлэгт 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон цорын ганц урлагийн байгууллага бол Цэргийн дуу, танцны ансамбль байсан талаар дурдаад, дайнд оролцсон үе үеийн дарга офицерууд, урлапшн зүгтэлтнүүдийн намтар, тэдний ярилцлага, дурсамж, тэмдэглэл, зургуудыг багтаасан байна.
Тухайн үед бүжигчин байсан Х.Юндэнгийн тэмдэглэл, хамт олны нэрсийн дэлгэрэнгүй тайлбар танилцуулга, гэрэл зураг зэргээс үзэхэд 58 хүний бүрэлдэхүүнтэй явсан байна. Тэнд ажилласан хүмүүсийн хэвлэлд өгсөн ярилцлага, архивын бичиг баримт зэргийг судалж, ар гэр, үр хүүхэд, төрөл төрөгсөдтэй нь уулзан гурван жилийн турш судалснаар уг номыг бүтээсэн тухайгаа номыг зохиогч ЦЦБЭЧ-ын нэгэн үеийн дарга, хурандаа Г.Ганбат ярилаа.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=15101
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих