
Нөгөөтэйгүүр, намын удирдлагын түвшинд ярилцсаны эцэст тэд АН-д дагаар орж, энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвших нь хавьгүй найдвартай, ашигтай хувилбар хэмээн тооцжээ. Тэдний хувьд хоёр байсан суудлаа ядаж гурав, дөрөв болгох туйлын зорилготой байгаа бөгөөд дангаараа сонгуульд оролцвол ялагдах магадлалтай гэдгээ тооцсон эрх баригчдын зүгээс унасан нэр хүндээ ИЗНН, цаашлаад МҮАН-аар өөд нь татаж байж гэмээнэ ирэх сонгуульд орвол олонхийг бүрдүүлэх боломж бүрдэнэ гэж тооцоолжээ.
Мөн С.Оюун дарга энэ жил УИХ-ын гишүүнээр дахин сонгогдчихвол ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломж байгааг ч мөн олж харсан байна. Нэгэнтээ МАХН-аас Н.Удвал мэтийн эмэгтэйг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж байсан бол ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд С.Оюун өөрийгөө сорьж үзсэн нь дээр гэж боджээ. Нэгэнтээ ХҮН намаас ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд С.Ганбаатар мэтийн дипломгүй нөхөд дэвших нь тодорхой байгаа тул С.Оюун нарт тийм ч том өрсөлдөгч гарч ирэхгүй нь харагдаж байгаа юм. Тиймээс энэ бүхнийг сайтар эргэцүүлсний үндсэн дээр энэ удаагийн сонгуульд тэр ямар ч хамаагүй үнээр ялалт байгуулж УИХ-д сонгогдох нь нэн чухал байгаа юм.
Харин Ерөнхийлөгчийн сонгуульд өвдөг шороодсон тохиолдолд тэрбээр 2020 он гэхэд улс төрөөс бүрэн зодог тайлна гэж намынхандаа амласан аж. Эх сурвалж www.wikimon.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=15111
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих