Москва хотын нэгэн сурагч хүү компьютер тоглоомын зэвсэглэл худалддаг сайтын 100 мянга дахь үйлчлүүлэгч болсноор тус хотын нэгэн зочид буудалд порно жүжигчин бүсгүйтэй нэг сар амьдрах эрхээр шагнуулжээ. Энэ гэнэтийн бэлгийг түүнд өчигдөр өргөн дэлгэр тэмдэглэгдсэн Эх орноо хамгаалагчдын өдрийн бэлэг болгосон аж.
Ялагчаар тодорсон Руслан Щедрин хүү эхлээд юу болсныг ойлгоогүй ч дараа нь баярласандаа дэвхцэж байсан гэнэ. Энэ талаар тэрбээр "Найзууд маань надад атаархах болсон. Би тэр хүүхнийг харсан. Надад бүх зүйл нь таалагдсан. Их барьцтай хүүхэн байна лээ. Уулзах өдрөө тэсэн ядан хүлээж байна” хэмээн ярьжээ.
Харин хүүгийн ээж Вера тэр хүүхэнтэй учирвал хүү нь бүрмөсөн эвдэрч орхино гэж үзэв. "Би эрс эсэргүүцэж байгаа. Одоо түүнийг улсын шалгалтууд, хичээл сурлага хүлээж байгаа. Юун тэр порно одтой нэг сар амьдрах? Тэрний оронд 100 мянган рубль өгчих. Бид баяртай байх болно. Яаж ийм бэлэг өгдөг байна аа? Хүү маань өдөржин, шөнөжин компьютер тоглоом тоглодог шүү дээ” гэж ээж нь мэдэгдсэн байна.
Харин Руслан хүү бэлэгнээсээ татгалзахгүй байгаа аж. Түр зуурын найз бүсгүйтэйгээ хамт тэрбээр музей болон кино үзэхийг төлөвлөж байгаа гэнэ.
"Амьд бэлэг” болсон порно жүжигчин Екатерина Макарова сэтгүүлчдэд ярихдаа хүүгийн хүслийг дагаад зогсохгүй аав, ээжийнх нь саналыг ч сонсоно гэдгээ өгүүлэв. Шаардлагатай бол тэрбээр хүүгийн хичээл дуусангуут сургууль дээр нь очиж тосоход бэлэн гэдгээ ярьжээ. Эх сурвалж www.wikimon.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих