Сайн байцгаана уу Нүүрномын найзуудаа
Өнөө өглөө фэйсбүүк рүүгээ орох гэтэл аккаунт автоматаар хаагдсан байна.
" Таны аккаунтыг хаалгах хүсэлт буюу маш олон Репорт ирсэн учраас та өөрийгөө баталгаажуулаад нэрээ өөрчлөх эсвэл энэ нэрээрээ үргэлжлүүлэн нэвтрэнэ гэвэл бид танд 7 хоногын дараа хариуг өгөх ба энэ хугацаанд та фэйсбүүкт нэвтрэх боломжгүй гэдгийг анхаарна уу " гэсэн мэдэгдэл гараад фэйсбүүкт нэвтрэх боломжгүй байсан тул Мөнхтөрийн Нарантуяа нэрээ Munkhtur Narantuya Nara болгож өөрчлөөд одоо фэйсбүүкээ дахин ашиглаж чадахаар боллоо.
Харамсалтай нь маш олон хүн репорт илгээснийг бодоход магадгүй зохион байгуулалттай байсан байж болох юм гэж бодож байна.
Учир нь надад НАМ байхгүй, эсвэл ямар нэг эвсэл хүчин байхгүй. Харин надад Фэйсбүүк л байна буюу намайг дэмжиж байгаа ард түмэн байгаа учраас миний фэйсбүүкийг хаалгачихвал намайг арга тасран шантрана гэж бодсон байж болох юм.
Азаар Фэйсбүүк гэдэг маань хэн дуртай нь зохиогоод, захиалаад, хичээгээд хааж болдог зүйл биш байдаг нь юутай сайн.
Би фэйсбүүкт жинхэнэ Ардчилал жинхэнэ Ард Түмэн байдаг гэж боддог.
Намайг дэмжиж урам өгч байгаа хүмүүстээ чин сэтгэлээсээ талархаж байна, шүүмжилж мөн эсрэг байгаа хүмүүсийг би хэзээ ч блоклож байгаагүй цаашдаа ч хэнийг ч ямар ч сэтгэгдлээ бичсэн блок гэдэг зүйл байхгүй гэдгийг мэдэгдэж байна.
Миний зорилгыг хэн ч юу ч зогсоож чадахгүй. Учир нь надтай хамт энэ нийгмийг Өөрчлөе, Шинэчлэе, Илүү сайхан болгоё гэж хүсэж байгаа олон олон хүмүүсийн чин хүсэл итгэл найдвар байгаа гэдэгт би итгэж байна.
Анхаарал тавин уншсан та бүхэндээ баярлалаа.
Мөнхтөрийн Нарантуяа
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих