Британийн иргэн Элейн Уокер эгчийгээ 35 жил хайсны эцэст нэг л өдөр бараг найман жилийн туршид өдөр бүр шахуу түүнтэй цахим ертөнцөд харилцаж байгаа гэдгээ олж мэджээ. 59 настай Элейн Уокерыг багад нь айлд өргүүлсэн аж. Бүсгүйг 25 настай болонгуут өргөж авсан аав, ээж нь түүнд төрсөн эгч байсан гэдгийг хэлсэн байна.
Ингээд Элейн эгчийгээ хайж эхлэв. 35 жилийн туршид түүний эрэл хайгуул ямар ч үр дүнгүй байсан юм. Тэгвэл саяхан тэрбээр төрсөн эгчтэйгээ өдөр болгон шахуу фэйсбүүкийн нэгэн тоглоомон дээр таарч тоглодог гэдгээ олж мэдсэн аж. Нийгмийн сүлжээ хэрэглэгчид тэр хоёрыг нүгэлтэй адилхан, ихрүүд юм шиг хүмүүс гэдэг байсан нь аргагүй биз.
Тэр хоёр үнэхээр л эгч дүүсийн харилцаатай гэдэг нь саяхан тодорхой болсон байна. Элейн өөрийн 65 настай эгч Жеки Гринтэй эхлээд утсаар ярьсан бол дараа нь нүүр тулан уулзжээ. Тэдний уулзалт дэндүү сэтгэл хөдөлгөм байсан гэнэ. Хоёулаа л болж буй үйл явдалд итгэж өгөхгүй байлаа. Олон зуун бээрийн зайтай өссөн эгч дүүс тохиолдлоор нөхөрлөж, хэдэн жилийн туршид нэгэн тоглоомоор наадаж байсан юм.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=15147
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих