Ослын дараа осолдсон онгоцны хар хайрцагыг ОХУ-ын мэргэжлийн байгууллагуудаар дүгнүүлжээ. Хариу нь сар шинийн өмнө ч ирсэн байдаг. Гэвч харъяа яам болон ЗХЖШ-ын удирдлагууд онгоцны хар хайргийн бичлэгт хийсэн дүгнэлтийг олон нийтэд танилцуулаагүй.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар "Дүгнэлтэд ослын шалтгааныг тухайн үед нисдэг тэргийг жолоодож явсан нисгэгчдийн буруугаас болсон тухай дурдсан байна. Тиймээс ЗХЖШ-ын удирдлагууд онгоцны дүгнэлтийг олон нийтээс нууж, мартагдуулах арга хэмжээг авч эхэлсэн гэнэ.
Онгоц осолдох үед онгоцыг Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн хурандаа Н.Отгонбаяр өөрөө жолоодож хөөрсөн гэх мэдээлэл бий. Хэрэв эх сурвалжийн хэлсэнчлэн ослын дүгнэлтийг олон түмнээс нуух шалтгаан нь Н.Отгонбаярхурандаатай холбоотой байхыг үгүйсгэхгүй.
Б.Дэжид
gereg.mnТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих