Өнгөрсөн хавраас яригдсан ч төдийлөн газар аваагүй МҮҮН хэмээх Солонгос улсаас гаралтай шашны гаж урсгал өнөө хавар ч мөн хүчээ аван эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм.
Энэхүү МҮҮН-тэй холбоотойгоор БСШУЯ-ны стратеги, бодлого зохицуулалтын газрын дарга Б.Насанбаярыг боловсролын салбарт дэлгэрүүлэх гол үүргийг гүйцэтгэж байна хэмээн үзэж байгаа юм. Энэ талаар "цэнхэр үст" Долгор анхлан тавьж олны анхааралд хүргэсэн. Тэгвэл энэхүү эсэргүүцэлтэй холбоотойгоор "Босоо Монгол Голомт хөдөлгөөн" БСШУЯ-ны сайд Л.Гантөмөрт хандсан шаардах хууддсыг хүргээд байгаа юм байна.
Уг шаардлагадаа "Монгол Улсын Боловсрол соёл шинжлэх ухааны яамны Стратеги Төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаярыг албан тушаалаасаа нь огцрохыг шаардаж байна. Эс бөгөөс БСШУ-ны яамны сайд Л.Гантөмөр та өөрөө огцорно уу.
Ингээд шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.
1. Боловсролын уламжлалт системийг эрчимтэйгээр гажуудуулан эвдэж, тэр тусмаа дунд сургуулийн бага ангиудын сургалтын болон хүмүүжлийн ажилд жил бүр, улирал тутам эвдрэлд оруулан, элдэв төсөл хөтөлбөр арга хэмжээгээр хүүхэд болон бага ангийн багш нарт дарамт шахалт үзүүлэн, шинжлэх ухааны жинхэнэ мэдлэг олгох цагаас хумслан, учир шалтгаангүй үймээн бужигнаан дунд байнгын байлгаж байгаа.
2. Солонгосын дэлхийн олон оронд хоригдсон шашны гаж урсгалд автсан яамны өндөр албан тушаалтан нь энэ бүхэнд голлох үүрэг гүйцэтгэж байгааг бид мэдэж байгаа.
3. Элдэв сайхан нэрний ард нуугдсан төслүүдээр харийн гаж суртлыг түгээн дэлгэрүүлж, ямар ч хяналтгүйгээр хүүхдүүдэд минь тулган хүлээлгэж байна. Бяцхан хүүхдүүдийн минь сэтгэхүйд анхаарал татсан элдэв залиар үрээ суулгаж байна.
4. Бага ангийн багш нарыг зуны сургалт нэртэй Мүүний санхүүжүүлсэн пионерийн зусланд аваачиж тархийг нь угаадаг нь батлагдсан.
5. Энэ бүхнийг таслан зогсоогоогүйгээр үл барам өөгшүүлэн дэмжсэн холбогдох яамны сайд мөн ёс суртахууны хариуцлага хүлээх ёстой!
6. Монголчууд бид цаашид хүүхэд залуусаа харийн элдэв ёс бус шашин гаж урсгалын золиос болгохыг тэвчихгүй. Боол болгохыг тэвчихгүй.
ЧОЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих