Монголчууд хурдан морь, унаач хүүхдээ зовоохгүй тулд өвлийн улиралд
наадам хийдэггүй байжээ. Харин сүүлийн үед хурдан морины уралдаан эрийн
гурван наадам, ард түмний зугаа цэнгэл байхаа больж, хөрөнгө бэлтэй
хүмүүсийн "хобби” болон хөгжиж байгаа. Тиймдээ ч морины уяа сойлго
тааруулах нь бүү хэл машинаасаа бууж үзээгүй "Манлай уяач” олширсон нь
үнэний хувьтай. Харин үүний цаана унаач хүүхдийн хувь заяа, амь нас,
аюулгүй байдал алдагдахад хүргэдэг.
Гутал нь сугарч, хамраас нь цус гаран нүүр нүдгүй шавар шавхай болсон хурдан морь унаач хүүхдүүдийг харахаар наадам үзэж цэнгэхээсээ илүү нүд хальтирахад хүрнэ. Адуугаар наадаж болох ч гэлээ алдрай бяцхан үрсээрээ наадаж болох уу даа, бид. Наадмын тоосон дунд бяцхан үрс минь мориноосоо унаж, гишгүүлж, зарим нь бүр боссон тоосонд харагдахгүй байсаар машинд дайруулж нас барж байна.
Бид томоохон наадам уралдаанд унаж бэртсэн хүүхдүүдийн тоог гаргаж ярьдаг болохоорс сум орон нутагт болж байгаа жижиг наадам уралдааны талаар тэр бүр ярьдаггүй.Уралдаан бол уралдаан.Тэнд ч унаач хүүхэд хурдан мориноос унаж, гэмтэж бэртэж байна. Саяхан Хөдөлмөрийн сайдын тушаалаар шинэчлэн батлагдсан "Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт" -нд жил бүрийн 11-р сарын нэгнээс 5-р сарын нэгний хугацаанд насанд хүрээгүй хүнээр хурдан морь унуулж уралдуулахгүй байхаар заасан байна.Дээрхи тушаалын хэрэгжилттэй холбогдуулан Дорнод аймгийн төрийн байгууллагуудаас уриалга гарганы үндсэн дээр сумдын Засаг дарга нар өөрийн сумын нутаг дэвсгэрт өвөл,хаврын морин уралдааныг түр хугацаагаар хориглосон захирамжийг гаргаж эхлээд байна.

dornodmedee.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=15169
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих