Тэгвэл хамгийн сүүлд л гэхэд, Баянгол дүүргийн 13-р хороонд байрлах "Голомт” банкинд 10 сая төгрөг тушаахаар очсон иргэний мөнгөнөөс 1 ширхэг хуурамч 20 мянгатын дэвсгэрт гарч ирсэн байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн Худалдаа хөгжлийн банкны салбарт ч хуурамч 20 мянган төгрөг илэрчээ.
Үүгээр зогсохгүй ажлын өдрүүдэд Сүхбаатар дүүргийн "Голомт” банкны салбараас Япон улсын мөнгөн тэмдэгт болох хуурамч 100 иен илэрсэн тохиолол гарчээ.
Хууль хяналтын байгууллагынхны хэлж байгаагаар 2013 оны нэгдүгээр сараас хойш энэ төрлийн гэмт хэрэг ихсэх хандлагатай болсон бөгөөд сард дунджаар гурван сая төгрөг илэрч байгаа гэнэ.
Гэмт этгээдүүд хуурамч мөнгөн тэмдэгтийг дөрвөн төрлийн аргаар хийж байгаа нь тогтоогджээ. Тухайлбал, 2006-2009 оны үед илэрсэн хуурамч мөнгөн тэмдэгтийг хэвлэлийн аргаар үйлдвэрлэж ямар нэгэн нэмэлт зүйл хийдэггүй байсан бол сүүлийн үед арга нь нарийсч хэвлэлийн тоног төхөөрөмж ашиглан 5000 дэвсгэртэд байдаг Чингисийн зургийг дардас ашиглаж хийдэг болжээ.
Хэвлэлийн тоног төхөөрөмж ашиглан 5000 дэвсгэртэд байдаг Чингисийн зургийг дардас ашиглаж хийдэг болжээ.
Мөн цонхтой 20000 дэвсгэртийн сүлдийг зориулалтын хэвлэлийн багаж ашиглан хийдэг гэнэ. Ингэж хийсэн хуурамч дэвсгэрт нь жинхэнэ мөнгөн тэмдэгтэд агуулагдах наалдац болон шинж тэмдгүүдийг бүрэн агуулсан байдаг учраас оройн цагаар нүдээр үзэж, гараар барьж ялгахад хэцүү байдаг гэнэ. Тэр ч утгаараа дээрх хуурамч мөнгөн тэмдэгтүүд нь гол төлөв банкуудад очихоороо илэрдэг аж.
Дашрамд дурдахад манай улсын мөнгөн тэмдэгтийн 0.005 хувийг хуурамч мөнгөн тэмдэгт эзэлж байгаа аж.
Манай улсад гадаадын хуурамч мөнгөн дэвсгэрт илрэх тохиолдол цөөнгүй гардаг. Тэр дундаа БНХАУ, БНСУ-ын хуурамч мөнгөн тэмдэгтүүд илрэх нь элбэг. Гэтэл энэ удаад Японы мөнгөн тэмдэгт илэрсэн нь хуурамч мөнгөн тэмдэгт хэр хурдацтай тарж байгаагийн илрэл юм.
Японы мөнгөн тэмдэгт илэрсэн нь хуурамч мөнгөн тэмдэгт хэр хурдацтай тарж байгаагийн илрэл
Уг нь Японы мөнгөн дэвсгэрт нууцлалын зэрэглэл өндөртэй.
Уг нь Японы мөнгөн дэвсгэрт нууцлалын зэрэглэл өндөртэй. Мөнгөн тэмдэгт дээр нь үсэрхэг эрчүүдийн зураг байдаг гол шалтгаан нь мөнгөн дэвсгэртийг хуурамчаар үйлдвэрлэхээс сэргийлсэн байдаг гэнэ.
Гэтэл дэлхий нийтэд нууцлалын зэрэглэл өндөртэйгээрээ алдартай энэхүү мөнгөн дэсвгэрт хуурамчаар үйлдэгдэж манай улсад нэвтэрчээ. Юутай ч манай улсаас илэрсэн дээрх мөнгөн тэмдэгтийг хаанаас, хэнээр дамжин зах зээлд нийлүүлэгдсэнийг нь олж тогтоохоор хууль хяналтын байгууллага ажиллаж байна.
Д.Дуулим
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих