Их Британийн эрдэмтэд ирэх таван жилийн хугацаанд дэлхий дээр агаарын температур улам өсөх болно гэдгийг урьдчилан таамаглаад байгаа бөгөөд 2016 онд хамгийн их халууны рекорд тогтоох магадлалтай байгаа гэнэ.
Та бүхэн санаж байгаа байх, өнгөрсөн жил хэт халалт дэлхий даяар мэдэгдэж, манай хойд хөршид гэхэд түймэр огт унтралгүй байсаар цастай залгасан билээ. Тэгвэл энэ жил ч халах нь.
Их Британийн цаг уурын албаны мэргэжилтнүүд The Guardian-д энэ талаар ярихдаа хүлэмжийн хийн ялгарал болон Эль Нино үзэгдэл, Номхон далайн экваторын бүс нутагт гадаргын усны температурын хэлбэлзэл өндөр түвшинд тодорхойлогддог болж байна гэжээ.
Урьдчилсан нарийвчлалыг сайжруулахын тулд эрдэмтэд аль хэдийн дэлхий даяар "Argo" drifter системийг ашиглан өөрчлөлтийг хянах болжээ.
Одоо 2 мянган метийн гүнд тоолуур ашиглан давсжилт, усны температурыг тодорхойлдог байжээ. Тэгвэл үүнийг өөрчилж сайжруулснаар энэ нь 5 мянган метр гүнийг хянаж, мөн цаг агаарын урьдчилсан мэдээний нарийвчлалыг нэмэгдүүлж байгаа гэнэ.
М.БаярТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих