ЭЗ-ийн ил тод байдлын хуулиар 34.7 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого ил болжээ
Өнгөрсөн долоо хоногт олны хүлээлт болоод байсан Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль амжилттай хэрэгжиж дууслаа. Энэ талаарх мэдээллийг Сангийн сайд Б.Болор болон ГТЕГ-ын дарга С.Пүрэв нар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн.
Уг хуулийн хугацааг УИХ-аас анх батлахдаа 2015 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдрийн дотор нуусан болон далд хөрөнгөө ил болгох шаардлагатай гэж баталсан. Харин өнгөрсөн арванхоёрдугаар сард уг хуулийн төслийн хэрэгжиж дуусах хугацааг сунгах ёстой гэж үзэн хоёрдугаар сар хүртэл сунгасан юм. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилт 2016 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар гаргасан урьдчилсан мэдээллийн хүрээнд 34.7 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого ил болж, 8.3 их наяд төгрөгийн татвар болон 2.5их наяд төгрөгийн торгууль, алдангиас тус тус чөлөөлөөд байгаа аж. Энэхүү орлогыг ил болгохтой холбоотойгоор иргэд, аж ахуйн нэгжүүд 21275 санхүүгийн тайлан, 89394татварынтайлан,4165нийгмийн даатгалын тайлан, 8140 гаалийн нөхөн мэдүүлгийг холбогдох байгууллагад хүргүүлж, 647төрлийн эд хөрөнгийн болон744 хуулийн этгээдийн бүртгэлд 1176 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулаад байна.
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэл болон улсын тэмдэгтийн хураамжийг чөлөөлөөгүй тул ил болж буй цалингийн сантай холбоотой15.6тэрбумтөгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төсөвт төвлөрчээ.
Мөн хуулийн хугацаа дуусах өдрийн 17.00-00.00 цагийн үед серверт гэмтэл гарсан учир тэр хугацаанд тайлангаа ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийн тайланг авах тал дээр ажиллаж байгаа гэж тайлбарлалаа.
МАХН, МАН төрсөн өдрөө хамтран тэмдэглэхээ албан ёсоор зарлалаа
Гуравдугаар сарын 1-ны өдөр болох "Эх орончдын баярын өдөр”-ийг хамт тэмдэглэх хүсэлтийг МАХН-аас МАН-д тавьсан. Тэгвэл тус хоёр нам 95 жилийн ойн баяраа буюу "Эх орончдын баярын өдөр”-ийг хамт тэмдэглэхээр болсноо албан ёсоор зарлаж харилцан ойлголцох санамж бичигт гарын үсэг зурлаа. Гарын үсгийг МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Булгантуяа, Д.Амарбаясгалан, МАХН-ын нарийн бичгийн дарга Б.Тулга нар зурав. Ойн баярыг хамтран тэмдэглэх ажлын хэсгийг хоёр намаас гарган ажиллаж байгаа аж.
Эх орончдын баярын өдөр хоёр намынхан Сүхбаатар жанжны хөшөөнд цэцэг өргөхөөс гадна Соёлын төв өргөөнд баярын хурал зохион байгуулах юм байна. Мөн энэ сарын 29-ны өдөр Эрдэм шинжилгээний бага хурал, телевизийн хэлэлцүүлгүүдийг зохион байгуулах аж. Харин бөхийн барилдаан болон бусад арга хэмжээг явуулах нь Сонгуулийн хуулиар хориглосон учир зохион байгуулахгүй гэлээ.
Төрийн албан хаагч хар тамхины хэрэгт холбогдлоо
Улсын хилээр их хэмжээний хар тамхи нэвтрүүлсэн хэрэг гарлаа. Уг хэргийг З гэгч эмэгтэй болон А гэгч эрэгтэй нар хамтран үйлдсэн байна. Тодруулбал, 1988 онд төрсөн З, 1988 онд төрсөн А нарыг 2016 оны хоёрудгаар сарын 20-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хотод ирэх үед нь баривчилж шалгахад ICE буюу мөс гэх сэтгэцэд нөлөөлөх бодис их хэмжээгээр авч явсныг эд мөрийн баримттайгаар хураан авсан аж. Одоогоор байцаалтын ажиллагаа явагдаж байгаа бөгөөд тэднийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа юм байна.
Дээрх хэрэгт холбогдон шалгагдаж буй З нь улсын хилээр хууль бусаар удаа дараалан сэтгэцэд нөлөөлөх бодис оруулж ирсэн байж болзошгүй гэдэг нь тогтоогдоод байгаа гэнэ. Харин баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар тус хэрэгт холбогдсон нь А гэгч нь Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт хэсэг хугацаанд ажиллаж байсан төрийн албан хаагч гэж эх сурвалж мэдээлж байна. Мөн уг хэрэгт холбогдуулан З гэгчийн хамсаатан Г-г Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсээс шалгаж байгаа аж.
Мөн дээрх этгүүдийг баривчлан саатуулах үед метамфетамины төрлийн сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн болох нь тогтоогджээ. Тэдэнд Эрүүгийн хуулийн 188 дугаар зүйлийн 188.2-р эргүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаа юм байна.
Туслах малчин нь гэр бүлийн дөрвөн хүнийг хутгалсан хэрэг гарлаа
Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх баян Өлзийт овоо гэдэг газарт эмэгтэйчүүдийг олон удаа хутгалж танхайраад зугтаасан онц ноцтой хэрэг энэ сарын 21-нд гарсан.
Тодруулбал, тус газарт орших суух 46 настай эрэгтэй Б нь тус сумын харьяат 34 настай эмэгтэй А-г хүчиндэхийг завдаж, цээжинд нь нэг удаа, мөн 45 настай С-ийг гар болон гуянд нь нэг удаа, 57 настай эмэгтэй Ц-г хэвлийд 1 удаа, 32 настай эрэгтэй Э-гийн цээжинд нь 4, ар нуруунд нь 1 хутгалж, мөн сүхээр хоёр удаа цохиж хүнд гэмтэл учруулан танхайраад зугтсан хэрэг гарсан юм. Уг хэргийг тус аймгийн хэлтсийн дарга, д/х Б.Очирдоржийн ахалсан бүрэлдэхүүн шуурхай илрүүлэн яг одоо шалгаж байна. Гэмтэл авсан хохирогчдод яаралтай тусламж үзүүлж, ГССҮТ-д авчирсан байгаа юм. Тэгвэл харамсалтай нь 32 настай эрэгтэй Э нь пүрэв гарагийн шөнө мэс засалд орох үедээ нас барьсан юм.
Сэжигтэн этгээд нь өс хонзонгийн сэдэлээр энэхүү хэргийг үйлдсэн байж магадгүй гэдгийг эх сурвалж мэдээлж байгаа юм. Угл хэргийг Өвөрхангай аймгийн Бүрд суманд 1970 онд төрсөн 46 настай, боловсрол мэргэжилгүй, оршин суух тодорхой хаяггүй Б гэгч үйлджээ. Тэрбээр малчин Э-ийнд туслах малчнаар ажилладаг байсан аж. Сэжигтэн Б нь өмнө нь 15 жил шоронд хоригдож байгаад өнгөрсөн арваннэгдүгээр сард суллагджээ.
Г.Ган
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих