Сонгуулийн жил гээд л төрд гарахыг хүссэн ард түмний гавъяатууд хөл толгойгүй бужигнаж эхэллээ. Энэ олон нэр дэвшигчдээс хэнийг нь сонгохоо мэдэхгүй ард түмэн нь будилж мэдэхээр болоод байна.
Арга ч үгүй биз. Өөрийгөө төрийн хар хүн болоход голохгүй зүтгэх ард түмний дунд өөр өөрийн карьераар өрсөлдөх тэднийг харахад цэцэрлэгийн хүүхдүүд эсвэл бага ангийн хүүхдүүд ангийн дарга салааны дарга гээд л олон төрлөөр БИ. БИ... гэж өрсөлдөж байсан хүүхаэд насны гэгээн хүсэл бас тэдэнд байгаад байх шиг.
Эдгээрийн цувааг эхлүүлэгч нь Л.Гүндалай өөрийн сонгуулийн PR-аа "Монголоороо байгаасай” дууг дуулж тодорсон бол Б.Ариунболд буюу Арго багш сонгуульд өрсөлдөнө гэдгээ илэрхийлж бас л дуучин болсон. Гэтэл хоёроос тудахгүй гэж дуучин Нара бас л сонгуульд өрсөлдөх тухайгаа илэрхийлж сошиол ертөнцийн од болоод байгаа юм. Харин өчигдөрөөс эхлэн Хархорин хийдийн дуучин лам Х.Баасансүрэн сонгуулийн өрсөлдөх шаанстай хэмээн тодорхойлогдоод байх шиг. Ёстой амьд явбал их зүйл үзнэ гэж манай өвөг дээдэс зүгээр нэг хэлээгүйг сануулсаар...
Зураач Л.Өнөрчимэг өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Би Л.Гүндалай, дуучин Нара хоёроос илүү” хэмээн улстөрд өрсөлдөх хүсэлтэй гэдгээ ч илэрхийлээд амжсан.
Ийн дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүйн үлгэрээр улстөрчид, улстөрийн намуудын дээр дооргүй бужигнааныг далимдуулаад нэр хүнд карьераа өсгөж гарч ирэх мөрөөдөлдөө хөтлөгдөгсөд "мөрөөдлийн парламент”-ийг бүрдүүлэхээр ар араасаа хөврөх ард түмний гавъяатуудын жагсаалт үргэлжилсээр байна.
Эх сурвалж: www.bolod.mn
ЧОЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих