Сөрөг хүчин МАН-ынхан улс төрийн 20 гаруй намыг эгнээндээ нэгтгэн саналын хуудсыг гараар давхар тоолох заалтыг хуульд тусгахыг шаардан Төрийн ордныг гороолж, "хар машин” шатааж явсан цаг саяхан. Тэд санасандаа хүрсэн, шинээр баталсан Сонгуулийн хуульд саналын хуудасны 50 хүртэлх хувьд санамсаргүй сонголтын аргаар хяналтын тооллого хийхээр хуульчилсан билээ.
Гэхдээ УИХ-ын гишүүн Р.Бурмаа нарын боловсруулсан хуулийн төслийг сууриа болгож, парламентад суудалтай нам, эвслийн бүлгээс өргөн барьсан нэмэлт өөрчлөлтөөр тоосго өрсөн гэх Сонгуулийн хуульд МАН, АН-аас бусдад хүртээлгүй заалт цөөнгүй тусгасан нь эщүүцэл, эсэргүүцлийг зэрэг төрүүлэх шалтгаан болсон ч тэгсхийгээд намжсан. Харин ирэх сонгуулиар "МАНАН”-г дахин дархалсантай агаар юг хуулийн төслийг баталсан эрх баригч, сөрөг хүчний санааг зовоосон ганцхан зүйл байсан нь сонгуулийн тойрог байгуулах, түүнДээ мандатын хуваарилалтаа хэрхэн хийх тухай байв.
Улмаар Монгол Улсыг 26 тойрогт хувааж, хөдөөд 34, хотод 14 мандат хуваарилах 2012 оны жишгийг хадгалах Сонгуулийн ерөнхий хорооноос Байнгын хороонд хүргүүлсэн саналыг эрх баригч намынхан буцааж, нийслэлийн мандатын тоог нэмэгдүүлэхээр ярилцаж эхэлсэн нь АН, МАН-ын хооронд гал дуудаад байсан юм. Сонгуулийн хуулийг багалсны дараахан нийслэлийн НТХ-ын дарга Д.Баттулга хүн амын төвлөрлийг харгал-заж, тойргоос сонгогдох 48 мандатын 21-ийг хотод хуваарилах хүсэлтийг УИХ-ын дарга З.Энхбоддод хүргүүлээд байсан юм. Гэвч энэ асуудал парламентын цөөнхийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч явсаар чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр олонхийн дэмжлэгийг хүлэзж чадаагүй.
Өөрөөр хэлбэл, хөдөөд танаж, хотод нзмэгдүүлэх мандатын хуваарилалтын саналд олонх эсрэг товчлуур дарснаар 2012 оны сонгуулийн тойрог, мандатын хуваарилалт хэвээр үлдсэн юм. Хачирхалтай нь, бушуу туулай борвиндоо баастай гэгчээр шинэ он гарахтай өрсөж баталсан Сонгуулийн хуульд заалтаа оруулахгүйгээр ёсчилсон нь ил болж, гишүүдийг өөлөх шалтгаан болоод байна. Тэр нь "Ээлжит сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуу-лийн хуульд өөрчлөлт оруулж болохгүй” гэсэн заалт бүхий хуулийн дархлаа.
Сонгууль бүрийн циклээс урьтаж хуульд өөрчлөлт оруулдаг үе үеийн парламентын түүхэнд гарч байгаагүй энэхүү алдааг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей "Өргөн мэдүүлсэн хуупьд тэр заалт байгаагүй, нэгэнтээ Ажлын хэсгийн хүрээнд энэ асуудлыг яриагүй учраас тэр чиггээ явсан. Ний нуугүй хэлэхэд УИХ-аар Сонгуулийн хуулийн хэлэлцүүлгийг хийх шатанд ч гишүүд ийм заалт байсан, байгаагүйг анхаараагүй, мэдээгүй” хэмээн тайлбарлана
лээ. Араас нь "Гарцаагүй бодит шаардлага байвал УИХ-ын гишүүдэд хууль санаачлах эрх нь нээлттэй. Хуульчлах шаардлагагай гэж үзвэл ярьж болно. Тэгэхдээ тийм шаардлага байна уу, үгүй юу гэдгийг би мэдэхгүй байна” гэжээ.
Байнгын хорооны даргын хэлснээр шинээр баталсан Сонгуулийн хуульд шл заалтаа тусгах, дархлаа тогтоох эсэх нь УИХ-ын гишүүд, түүнийг нь эцэслэх боломж парламентад суудалтай нам, эвслийн бүлгийн бүрэн эрхийн асуудал бололтой. Үүний илрэл болгож УИХ-ын хоёр гишүүн Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тоггоолын төсөлд санал авахаар хүргүүлснийг Заспшн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулжээ.
АН-ын гишүүд болох Ш.Түвдэндорж, С.Одонтуяа нарын УИХ-д өргөн барихаар зэхэж буй хуулийн төслүүд агуулгын хувьд адилхан ч Ш.Түвдэндорж гишүүнийх арай өргөн цар хүрээг хамарчээ. Өргөн хүрээг гэдэг нь Ш.Түвдэндорж гипгүүн Сонгуулийн тухай хуулиас гадна тойрог, мандатын хуваарилалтыг хэвээр үлдээсэн УИХ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах хуулийн төсөлд санал авахаар Засгийн газарг санал хүргүүлжээ. Өнгөрсөн сарын 29-нд УИХ-аас баталсан тогтоолоор Сонгуулийн тухай хуулийн 22.5-ыг үндэслэн аймаг тус бүрийг нэг, нийслэлийн зургаан тойрогт хуваах, Дорноговь, Говьсүмбэр аймгийг нэгтгэн нэг тойрог болгох, мандатын хуваарилалтыг хэюэр үлдээсэн байдаг.
Харин Ш.Түвдэндорж гишүүний санал авахаар хүргүүлсэн хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд зарчмын хувьд дэмжсэн тохиолдолд УИХ-д өргөн барьж магадгүй байна. Ингэсэн тохиолдолд мандатын хуваарилалт тойрсон маргаан дахин гал дуудаж мэдэх нь. Нэгэнт сонгууль болохоос зур-гаан сарын өмнө өөрчлөлт оруулж болохгүй гэсэн дархлааг хуульд шигтгээгүй болохоор тэрхүү заалтыг тусгах нэрийдлээр мандатын хуваарилалтыг дахин сөхөхгүй гэсэн баталгаа байхгүй юм. Магадгүй мандатын тоог нийслэлд нэмэх ИТХ-ын даргьш хүсэлтийг Бүлгийн хэмжээнд дэмжиж байсан АН-ынхан амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэхгүй учир Ш.Түвдэндорж гишүүний хуулийн төслийг хэсэггээ зүтгүүлэх нь тодорхой. Энэхүү өөрчлөлтийн чимээгээр мандатын шинэ хуваарилалтыг эсэргүүцсээр ирсэн МАН-ынхан хөдөлгөөнд орох нь мэдээж. Гагцхүү Ш.Түвдэндорж гишүүний зүтгүүлж буй хуулийн төсөл хэрхэхийг ээлжит бус чуулган хуралдуулах УИХ-ын даргын захирамж, ирцийн бойкотод орохгүйгээр нээлтийг нь хийлгүүлэх ИЗНН, МҮАН-ын дөрвөн гишүүний картаас хамаарах болов үу. Дөрөв хоногийн турш гацсан ээлжит бус чуулган нээлтээ хиисэн даруйдаа Цэцийн даргыг чөлөөлөөд хаалтаа хийсэн шиг сонгуулийн тойрог, мандатын хуваарилалтыг өөрчлөөд хуульд тусгачих хэмжээний товчлуур одоохондоо АН-д байгаа болохоор тэр шүү дээ. Гэхдээ сөрөг хүчин МАН-ынхан үүнийг зүгээр хараад суухгүй нь тодорхой.
С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих