Сонгууль болоход ердөө гурав сарын хугацаа үлдлээ. Одоогийн байдлаар намууд ирэх сонгуульд хэрхэн оролцох арга тактикаа боловсруулангаа сонгуулийн тухай хуулиа нарийн судалсаар өдөр хоногийг өнгөрүүлж байна.
Мөн намууд одоогийн байдлаар хэнийг хаана нэр дэвшүүлэх болон хэнийг намын нэрийн жагсаалтад оруулах эсэхээ хэлэлцэж байгаа аж. Зарим намууд энэ талаарх тохироогоо урдчилсан байдлаар хийгээд байгаа ажээ.
Тэгвэл АН-ынхан тун сонирхолтой байдлаар сонгууль оролцохоор бэлтгэж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар АН-ын удирдлагууд бүгд тойрогт нэр дэвших гэнэ. Уг нь урдчилсан таамгаар тэднийг намын жагсаалтын эхний байруудад бичигдэх байх гэж байсан юм. АН-ын дарга З.Энхболд анх УИХ-д гарсан тойрог болох Өвөрхангай аймагт нэр дэвших аж. Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ээжийнхээ нутаг болох Дорнод аймагт нэр дэвшихээр төлөвлөжээ. Дорнод аймагт АН-аас Зам, тээврийн сайд С.Зоригт болон Ч.Сайханбилэг нар АН-аас хүч үзэх юм байна.
Дашрамд дуулгахад намын бусад гишүүд нь дарга нараа нэрийн жагсаалтад орохыг эсэргүүцсэн гэнэ. Мөн АН-ын ирэх сонгуульд орох тактик ажээ. Тодруулбал тэд тойргоос аль болох олон суудал авахын тулд олонд танигдсан авторуудаа нэр дэвшүүлэхээр тохиролцсон ажээ.
Г.Лхагваа
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих