Маргааш тохиох улстөрийн ууган хүчин байгуулагдсаны 95 жилийн ой, Эх орончдын баярын өдрийг МАН, МАХН хамтарч тэмдэглэхээр санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ дагуу өнөөдөр Төрийн ордны "Жанжин Сүхбаатар" танхимд "Эх орончид ба ардчилагчид" сэдвээр эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж байна.
Уг хуралд МАН, МАХН-ын удирдлагууд оролцож буй бөгөөд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ё.Отгонбаяр, О.Баасанхүү, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, түүхч, доктор Өлзийбаатар нар илтгэл тавьж хэлэлцүүлж байна.
Эрдэм шинжилгээний хурлыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нээсэн бол МАХН-ын Нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбилэгт хааж үг хэлэх ажээ.
Г.Гэрэл
gereg.mnТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих