2016 оны 03 дугаар сарын 01-ний 08-20 цаг хүртэл
Малчид, тээвэрчид, ард иргэдэдийн анхааралд:
2-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор, 3-нд баруун болон төвийн нутгаар, 4-нд ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна.
2016 оны 03 дугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр 13-18 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 9-14 градус, Хараа, Ерөө, Туул Тэрэлж, Халх голын сав газар, Хэнтэйн уулархаг нутгаар 3-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус дулаан, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 0-2 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 11 градус хүйтэн, харьцангуй чийг 92 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
2016 оны 03 дугаар сарын 02-ноос 03 дугаар сарын 06-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
2-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 3-нд баруун болон төвийн нутгаар, 4-нд нутгийн зүүн хагаст, 5-нд зүүн зүгийн нутгаар цас орно. Салхи 2-нд Алтайн уулархаг нутаг, Арц богдын өвөр хоолойгоор, 3-нд ихэнх нутгаар, 4-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурна. Завхан голын эх, Увс нуур болон Дархадын хотгороор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн байна. 3-наас баруун зүгийн нутгаар, 4-нд ихэнх нутгаар хүйтэрнэ гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих