Санхүүгийн шинжлэх ухааны суурь онолоор эрсдлийн төвшин болон өгөөжийн хэмжээ шууд хамааралтай. Таны мөнгийг зээлэх этгээд эрсдэл ихтэй байвал та түүнээс илүү өндөр хүү шаардах ёстой гэсэн үг. Нөгөө талаар эрсдэл буурах тусам хүүгийн өгөөж дагаж буурна. Аливаа улсын хувьд Засгийн газар нь хамгийн бага эрсдэлтэйд тооцогддог. Тиймээс ч Засгийн газрын бондын хүү нь тухайн улсдаа хамгийн бага санхүүжилтийн өртгийн хэмжээг зааж өгдөг юм. Тиймээс Засгийн газрын бондын хүүг хөрөнгийн зах зээл дэх benchmark буюу "суурь хүү” гэж үздэг. Өндөр хөгжилтэй ихэнх улсуудын Засгийн газрын богино хугацаат бондын хүү жилийн 0-2 хувийн дотор байх бөгөөд Швейцарь, Герман, Япон зэрэг улсын богино хугацаат бонд нь хасах хүүтэй болжээ.
Харин Монгол Улсын хувьд 2014 оны арваннэгдүгээр сараас эхлэн Сангийн яамнаас Хөрөнгийн биржээр дамжуулан Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасыг гаргаж эхэлсэн. Ингэснээр иргэд өөрт байгаа хуримтлалаа эрсдэлгүй хөрөнгө оруулалтад оруулах боломж нь нээгдсэн юм.
Богино хугацаат хэрэгслийн хувьд иргэд аж ахуйн нэгжїїд илїїдэл мєнгєн хєрєнгєє арилжааны банкинд хадгаламж хэлбэрээр байршуулснаас гурав эсвэл зургаан сарын хугацаатай Засгийн газрын жижиглэнгийн їнэт цаас худалдан авснаар даруй 30-40 хувийн нэмэлт єгєєж хїртэх боломжтой.
ТАТВАР
"Хувь хүний орлогын албан татварын тухай хууль”-иар банкны хадгаламжийн хүү нь хөрөнгийн орлогод тооцогдож 10 хувийн татвар төлдөг. Харин 100 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй нэг жилээс дээш хугацаатай бол 2018 он хүртэл татвараас түр чөлөөлөгдөж байгаа. Харин Засгийн газрын үнэт цаасны хүүгийн орлого нь хугацаанаас үл хамааран татвараас бүрэн чөлөөлөгддөг билээ. Хамгийн гол нь Засгийн газрын дотоод үнэт цаасны төлбөр нь төсвөөс тэргүүн ээлжинд санхүүжигддэг тул төлбөрийн эрсдлээс бүрэн хамгаалагдсан байдаг.
ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛ
Банкны хадгаламжтай харьцуулахад Засгийн газрын бондыг эзэмшигч тухайн үнэт цаасны дуусах хугацааг хүлээх шаардлагагүйгээр хүссэн үедээ хоёрдогч зах зээлд бондоо эргүүлэн арилжих боломжтойгоор давуу талтай. Тухайлбал, гурван сарын хугацаатай бонд худалдан авсан хэдий ч түүнийгээ 24 хоногийн дараа эсвэл 38 хоног дээрээ гэх мэтчилэн хүссэн үедээ зарж мөнгөө гаргаж авч болно. Энэ үед жилийн хүү болох 13-14 хувийн хүүг авна гэсэн үг. Харин банкинд мөнгөө хадгалуулсан үед хадгаламжийн хугацаанаасаа өмнө мөнгөө авбал бодогдсон бүх хүү цуцлагдаж жилийн 3-4 хувийн хүү авна.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих