Хөвсгөл аймгийн хэмжээнд гэмт хэргийн гаралт өмнөх онуудаас тодорхой хувиар буурсан хэдий малын болон тээврийн хэрэгслийн хулгайн гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй гарчээ.
Малын хулгай тэр дундаа малыг бэлчээр дээрээс нь хулгайлах гэмт хэрэг нийт гэмт хэргийн 79 хувийг эзэлж байгаа учраас бод малыг хараа хяналттай байлгах нь чухал байгаа гэнэ.
Ялангуяа аймгийн төвтэй хил залгаа Тосонцэнгэл, Түнэл, Арбулаг, Алаг-Эрдэнэ Бүрэнтогтох гэсэн 5 суманд малын хулгайн гэмт хэрэг хамгийн их гарч байгаа тул хөршийн холбоог сайжруулах, өвлийн идэшний үед бод малыг зайлшгүй хариулах шаардлагатай ажээ.
Харилцаа холбоо хөгжиж байгаа нь хулгайч нарт таатай боломж олгох сөрөг үр дагавартай гэнэ. Тухайлбал малын хулгайч нар хэний мал хаана яваа, гэрт нь хэн байгаа зэргийг судалж хоорондоо утсаар мэдээлэн ярилцаж, малын хулгай нарийн зохион байгуулалттай болж буйн илрэл ажээ.
Б.Дэжид
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих