Угтамын байгалийн нөөцөт газарт сүүлийн жилүүдэд буга ихээр өсч
ойролцоогоор 80 орчим тоо толгой болоод байгаа юм. Улз голын сав газрын
захиргаа, тусгай хамгаалалттай газар нутгийн Дорнод хамгаалалтын
захиргааныхантай хамтран буга, бор гөрөөс, зээр ихээр ундаалж,
бэлчээрлэдэг Угтам уулын рашаан булаг, Аргалантын арын булгийн эхэнд
биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлэн, 3 тонн өвс, Дашбалбар сумын
Шүүтийн нуураас 1,5 тонн байгалийн шүү татаж авчран ан амьтны зөрөг зам
дээр байрлууллаа. Энэ ажилд Дорнод хамгаалалтын захиргааны хамт олон,
байгаль хамгаалагч Б.Гантөмөр болон Баяндун, Дашбалбар сумын газрын
даамлууд, байгаль хамгаалагч нар оролцсон байна.
dornodmedee.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=15246
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих