
НӨАТ-ын
тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс
хойш манай аймгийн хэмжээнд 66 аж ахуй нэгж татварын урамшууллын системд
шилжин үйл ажиллагаагаа явуулж байна. Гэсэн ч иргэдийн дунд хуулийн
хэрэгжилт муу байна гэсэн бухимдал байсаар байна. Аймгийн Татварын
хэлтэст зарим ААН-үүд баримтаа өгдөггүй, сугалааны дугаарыг нь таслаж
авдаг, баримтаа хоёр хувь хувилаж өгдөг зэрэг гомдлууд ирж байгаа аж.
Тус хэлтсээс ажлын хэсэг байгуулан НӨАТ-ын баримт олгохгүй байгаа
газруудад мэдэгдэл, шаардлага хүргүүлэн зохих арга хэмжээ авч ажиллаж
байгаа юм байна.
НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиснээр манай Улс
түүхэндээ анх удаа иргэдийн оролцоог татварын тогтолцоонд эрс нэмэгдүүлж
байна. Мөн тус хуулийн хүрээнд иргэн бүрт өөрийн төлсөн нэмэгдсэн
өртөгийн албан татварын 20%-ийг буцаан олгож, иргэдийн төлсөн татварт
тулгуурлан сугалаа явуулж байгаа. Тиймээс иргэн бүр өөрсдийн худалдан
авалтын баримтааwww.ebarimt.mn сайтад
бүртгүүлэн сугалаанд хамрагдах боломжтой. Мөн уг хуулийн хэрэгжилттэй
холбоотой санал хүсэлтээ Татварын ерөнхий газрын 1800-1288 гэсэн дугаарт
мэдэгдэх боломжтой.
DORNOD.INFO
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=15247
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
-
Сэтгэгдэл бичих