Энэ жилийн сонгуульд улс төрийн намууд 2012 оныхоос шал өөр сценариар оролцох нь. Сонгуулийн хөзрөө хамгийн түрүүнд дэлгэдэг уламжлалаараа АН-ын нэр дэвшигчдийн нэгэн сонин мэдээлэл өчигдөр цацагдлаа. Юу гэвэл АН хамгийн том лидерүүд, сайд нараа бүгдийг нь тойрогт өрсөлдүүлэх тактиктай орох нь ил болов. УИХ-ын дарга З.Энхболд 2004 онд анх сонгогдон УИХ-д орж ирж байсан Өвөрхангай аймгаасаа энэ жил нэр дэвших болсон байна. Мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ээжийнхээ төрсөн нутаг Дорнод аймагт нэр дэвших гэж байгаа аж. Мөн УИХ дахь АН-ын бүлгийн дарга, аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Сэлэнгэ аймагт, зам тээврийн сайд М.Зоригт Дорнод аймагт тус тус нэр дэвших ажээ.
УИХ-ын дарга болон Ерөнхий сайд хоёр тойрогт үзэх нь нэгэн бодлын их эр зориг, нөгөө бодлын эрсдэл юм. Уг нь лидерүүд ингэж тойрогт нэр дэвшсэнээр тухайн намын авах суудлыг нэмэгдүүлнэ.
Эдгээр лидерүүдийн нэр дэвшиж буй аймгууд нь дандаа "асуудалтай” буюу 2012 оны орон нутгийн сонгуульд МАН ялалт байгуулсан "улаан” газрууд юм. Тийм учраас энэ сонгуулиар олны танил том улстөрчид нь эдгээр аймгуудыг байлдан дагуулах, нэг, нэг мандат найдвартай олж ирэх даалгавартайгаар хөдөлсөн бололтой. Тухайлбал, Дорнод аймагт АН хамгийн хүч хаяж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээ Зам тээврийн сайд М.Зоригтын хамт нэр дэвшүүлэх аж. Ардчиллыг анхнаасаа дэмжиж ирсэн дорнодчуудын хувьд 2012 оны УИХ-ын сонгуулиас эхлэн МАН болон бие даагчдад хайр зарлаж сонгох болсон. Дорнодод АН-ын нэр хүнд унах болсон гол шалтгаан нь тус аймгийн АН доторх сандал ширээний тэмцэл гэж төв намаас нь үзэж ийнхүү хоёр сайдаа явуулж засан тохинуулах чиг өгсөн бололтой.
УИХ-ын дарга болон Ерөнхий сайд хоёр тойрогт үзэх нь нэгэн бодлын их эр зориг, нөгөө бодлын эрсдэл юм. Уг нь лидерүүд ингэж тойрогт нэр дэвшсэнээр тухайн намын авах суудлыг нэмэгдүүлнэ. Хэрэв энэ хоёр тойрог дээр ялагдвал Засгийн газарт Ерөнхий сайд юм уу салбарын сайд болж дан дээлтэй орж ирнэ гэсэн тооцоотойгоор хөдөлж байж магадгүй.
Энэ удаад АН-ын хувьд лидерүүдээ 26 мажоритар тойрог руу илгээж жагсаалтдаа дунд гарын улс төрчдөө оруулах хувилбараар сонгуульд оролцох бололтой.
2012 онд анх холимог тогтолцоог хэрэглэхдээ намууд жагсаалтдаа лидерүүдээ зоож дунд гарын нөхдүүд нь тойрог руу илгээгдэж байсан. Тэр үед МАН-ын жагсаалтыг Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд тэргүүлж удаад нь МАН-ын генсек У.Хүрэлсүх орж байсан бол АН-ын жагсаалтыг АН-ын дарга Н.Алтанхуяг тэргүүлж, араас нь З.Энхболд бичигдэж байв.
Тэгвэл энэ удаад АН-ын хувьд лидерүүдээ 26 мажоритар тойрог руу илгээж жагсаалтдаа дунд гарын улс төрчдөө оруулах хувилбараар сонгуульд оролцох бололтой. Харин МАН-ын хувьд жагсаалтад хэн орох нь одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ хэвлэлд гарсан мэдээллүүдээр бол тойргуудад руу гол төлөв дунд болон жижиг гарын улс төрчдийн нэрс яригдаж байгаа юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих