Хималайн уулсын гүн хавцльга дундах зах нь үл харагдах мөсөн замаар явган аялал хийнэ гэдэг амар даваа биш гэдгийг ВВС-ийн сэтгүүлч Нильма Вилланги хэлж байна.
Энэ тухай тэрбээр оргил нь 7000, дундаж өндөр нь 3600 метрийн өндөртэй Хималайн уулсын дунд тусгаарлагдсан Занскарын хөндийгөөр аялсан тэмдэглэлдээ бичжээ. "Зэлүүд мөртлөө маш өгсүүр замтай энэ газраар та дайсантайгаа юм уу, хамгийн сайн найзтайгаа аялахыг хүсэх болно” гэх түүний үг адал явдалт аялалд дурлагчдын сонирхлыг илүүтэй татах болно.
Занскар бол эртний түвдийн будцист соёлын сүүлчийн "бэхлэлт” болж үлдсэн, соёл иргэншнпт ертөнцөөс гүн хавцлуудаараа тусгаарлагдсан хөндий билээ. Гэхдээ өвлийн амралтаараа гэр рүүгээ энэ хөндийгөөр 100 км алхаж байгаа бяцхан түвд хүүхдүүдийн тухай хэдэн жилийн өмнө ВВС-ийн "Human Planet” нэвтрүүлгээр гарснаар олон нийтийн анхааралд өртсөн. Энд өвлийн цагт цаг агаар хасах 40 хэм хүрдэг тул Занскарын хөндийг бүхэлдээ зузаан мөсөн давхарга бүрхдэг. Уулын өгсүүр замтайгаа нийлээд 230 км үргэлжлэх энэхүү мөсөн замыг аялагчид голдуу 7-10 өдөр явган туулж бардаг бол орон нутгийн хүмүүс 2-4-хөн өдөрт туулдаг. Занскарын уугуул оршин суугчид энэхүү хөндийдөө, хатуу ширүүн уур амьсгал дундаа гүн итгэл бишрэлийнхээ хүчээр айх аюул, тулгарах бэрхшээлгүй амьдардаг гэж болно. Жишээ нь тэд замд гарахдаа дарцаг хийсгэж, арц уугиулан уламжлалт зан үйл хийн, бурхандаа залбирдаг. Ийнхүү алхам тутамдаа эрсдэлгэй хэрнээ хэзээ ч мартамгүй сэтгэгдэл үлдээх Занскарын хөндийн тухай ВВС-ийн сэтгүүлч Нильма Вилланги фото сурвалжлагаагаа олон нийтэд дахин "нээжээ

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих